Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, Монголын Олимпын Холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг 4 дүгээр сарын 2-ны өдөр хэрцгийгээр зодож, хүнд гэмтээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Улсын начин Э.Энхбат нас барсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархан, иргэдийн дунд будилаан үүсгэсэн юм. Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Э.Энхбат нас барсан гэх мэдээлэл албан ёсоор үгүйсгэгдлээ. Тэрээр одоо ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 2,3 хоногийн хугацаанд хаван хавдрыг нь буулгасны дараа хагалгаанд оруулна гэх мэдээлэл байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.