СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-02

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсжээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долдугаар сарын 31-нд АНУ-д дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа, хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж байсан юм. Гэвч энэхүү ажлыг Элчин сайд Ё.Отгонбаяр биелүүлээгүйд Монгол улсын Ерөнхийлөгч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайд асан С.Батболдын хүүхдийн сургуулийн талаар ярихдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн түүнийг эгүүлэн татах саналыг УИХ-д өргөн барьсан ч УИХ "татгалзсан" юм. 

Ё.Отгонбаярыг экспортын үүргээ биелүүлээгүй гэж үзсэнээс гадна дипломат албан тушаалтнуудтай зүй бусаар харьцдаг гэсэн шүүмжлэл өрнөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.