“Монголын гуравдагч хөршийн худалдааны гэрээг АНУ-д удаашруулж байгаад Монголын тал хэдийнэ сэтгэл дундуур байгаа” хэмээн энэ сарын 6-нд thediplomat.com-д мэдээллээ.
Монгол улсын Ерөнхийлөгч энэхүү худалдааны гэрээ, тэр дундаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох ажлыг урагшлуулахын төлөө зүтгэж байгаа боловч, АНУ дахь ЭСЯ, тэр дундаа Элчин сайд Ё.Отгонбаяр идэвхийлэн зүтгэхгүй байгаа нь энэхүү ажил огт урагшлахгүй байгаагаас харагдана.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал хойшилсон тухай thediplomat.com мэдээлэхдээ айлчлал хойшилсноор Монгол улс юу алдаж байгаа талаар тодорхой өгүүлжээ.
“Монголын ноолуур, нэхмэл даавуун бүтээгдэхүүнийг татваргүй импортлох гэрээг 2018 онд Америкийн эрх баригчдад анх танилцуулсан цагаас хойш зогсонги байдалтай байсаар байна. 2019 онд танилцуулсан боловч бүтэлгүйтсэнээр энэ онд дахин танилцуулах шаардлагатай болчихлоо. Монгол улс энэ удаагийн айлчлалаар гэрээ хэлэлцээрийг урагшлуулах хүлээлттэй байсан боловч боломжоо алдлаа” гэв.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны долдугаар сарын 31-нд АНУ-д дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа, хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж байсан юм.
АНУ дахь Элчин сайдын ажил зөвхөн Конгресс дээр өрнөдөг гэдгийг энгийн иргэд төдийлөн мэддэггүй. Энгийнээр хэлбэл, Монголтой холбоотой бүхий л асуудал АНУ-ын Конгресс /манайхаар парламент.Сур/ дээр өрнөдөг бөгөөд конгрессын гишүүдтэй нягт хамтран ажиллаж чадах эсэхээс Элчин сайдын ажлын үр дүн хэмжигддэг.
Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан байдаг. Гэвч 2018 оны гуравдугаар сард тохоон томилогдож байсан Элчин сайд Ё.Отгонбаяр энэ албанд суугаад гурван жил болсон боловч, одоогоор түүхэн үүргээ биелүүлээгүй, хэдэн иргэнээ хэл, амтай илгээснээс өөр гавьсан гавьяагүй байсаар байна.
Товчдоо, Элчин сайд Ё.Отгонбаяр гурван жилийн ажилдаа ийнхүү МУУ үнэлгээ авлаа. Иймд түүнийг Монгол улсын Ерөнхийлөгч эгүүлэн татна хэмээн найдна.
Элчин сайд Ё.Отгонбаярын доод албан тушаалын ажилтан, дипломатчидтай зүй бусаар харьцдаг, дипломат албанд үл нийцэх увайгүй, бүдүүлэг шаардлага, араншингийн талаар үргэлжлүүлэн ярьж болох ч ховын чанартай зүйл хэмээн үзэж энэ удаад ярихаа болин эцэст нь өгүүлэхэд, ямар ч хэрэгт холбогдлоо ч уснаас хуурай гарч чаддаг энэ хүнд Монгол улсын Ерөнхийлөгч “Итгэмжлэх жуух бичиг” гардуулсан нь гайхалтай явдал юм шүү.
Түүнтэй холбоотой 46 сая ам.долларын тендерийг санаатай будлиантуулж, тендерийн ялагч болсон “ZTE” компаниас 10 хувийг авсан гэх хэрэг, эхнэр О.Эрдэнэсолонгын “Зоос”, “Голомт”, ХХБ-ны 20 гаруй дансаар нь 300 орчим сая ам.долларын гүйлгээ хийсэн гэх хэрэг, иргэн Ч-г Ё.Отгонбаярын явуулсан гэх залуус зодон, Ланд-200 маркийн автомашиныг нь дээрэмдсэн зэрэг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаад хаагдаж байв.
Хувь амьдралын хувьд ч Элчин сайд донсолгоотой замаар явж байгаа нэгэн. 300 сая ам.долларын хэргээр “Ганц худаг”-т өчнөөн хоног суун, шалгагдаж байсан эхнэр О.Эрдэнэсолонгоосоо салаад, шинэхэн эхнэртэйгээ Вашингтонд хөтлөлцөн явж байгаа гэх мэдээлэл байна.
Жич: АНУ-д байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааг сайтар зохион байгуулсан гэсэн магтаалыг түүнд наах гэж оролддог. Өөрөө ч тэгж хүсдэг. Гэвчиг үүнийг түүнд наах гэхээсээ ЭСЯ-ны Консулын ажилтнуудын нойр, хоолгүй ажилласан олон өдрийн ажлын үр дүн гэж үзэх хэрэгтэй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зөв
энэ этгээд бас боловсролын төвиин барилгын мөнгөнөөс хулгайлсан женкод ажиллаж байсан тэгээд баттулга хамгаална
Энэ рекэтерчин нөхөр Налайхын цэцэрлэгийн барилгыг хүлээлгэж өгсөн нөхөрийг авилга өгсөнгүй гэж рекэтлэж энхтайвны гүүрэн дээр мафитай кино шиг юм болж байгаа бичлэг баримт яваад нам дарагдсан шдээ
Аргагүй ш дээ . Твиттэрт л жиргээд л хүнтэй хэрэлдэхээс өөр ажил хийхгүй байгаа хүн чинь. 24 цаг гар утсаа ухдаг байх.
Оюутан байхдаа мэдээлэгч байсан этгээд
Ene neg mal pisdaaa elchin said boltsiiimuu. Horwoogiin hog shaarnuud l dewshih yum daa
Ийм хэнд хэрэггүй луйварчин новшнуудыг элчинболгож шагнадагаа болимоор юмдаа шудрага намуудаа
Отгонбаяр чинь жинхэнэ хужаа үүсэл гаралтай хүн шүү дээ
Нам дагаж олон чадваргүй шуналтай хүмүүс ч улсыг самрах юмдаа
Татсан дээр. Муу хүний хэдэн шинж байдаг юм бүгд бүрдсэн өөдгүй амьтан шдээ. Түүх энэ тэр гэж залуучуудын толгойг эргүүлэхээ боливол таарна. Худалч дарангуйлагч новш