СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хонгилын шүүхээр хэлмэгдсэн иргэн Б.Сарнай Сүхбаатарын талбайд суулт зарлав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Иргэн Б.Сарнай энэ сарын 22-нд "Хонгилын шүүх"-ээр орж хохирсон талаараа ярьсан байдаг. Тэрээр хохирогчдын хамтаар Монгол улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн юм. 

Иргэн Б.Сарнай:

-Хонгилын шүүгч нарт дээрэмдүүлсэн болохоо сая мэдлээ. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Энхцэцэг миний компанийн өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг гурван удаа шийдсэн. Шүүгчээсээ татгалзья гэсэн хүсэлт болгоныг минь авч хэрэгсдэггүй байсан. Гэтэл Б.Энхцэцэг шүүгч нь хонгилын өмгөөлөгч Б.Баасанцогтоос авлига авдаг байсан юм байна. Улмаар би найман тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн. Ийм шүүгчээр шийдүүлсэндээ гомдолтой байна. Иймд би Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна хэмээн ярьж байсан юм. 

Шаардлага өгөөд 48 цаг өнгөрсөн учир өнөөдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарлажээ. Маргааш шүүх хурал товлогдоод байгаа учир Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардлагын хариугаа өнөөдөр авмаар байна хэмээн өгүүллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.177.123

Шударгаар хөдөлмөрлөсөөр хураасан хөрөнгөө алдах гэж байгаа бол тэмцэх хэрэгтэй. Яасан балиар шүүгчид вэ

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.114

Нүгэл нь нүдээрээ гарч б. Флора бол хамгийн хямд муу цэцгийг хамгийн өндөр үнээр зардаг. Найз нөхөд ах дүү бүх сайхан сэтгэлт хүмүүсийг залилж хөдөлмөрийг нь мөлжиж олон аргаар мөнгийг нь завшиж өөрсдийн охиноо дагуулчихсан хохирсон хүний дүр эсгэж ихсэн худлаа уйлаад зогсож байгаа нь чадварлаг драм болжээ. Энэ авгайд залилуулсан зуу зуун хохирогч байгаа. Санаа бодлоо илэрхийлээрэй. 8 тэр бум байтугайг залилсан Рио Тинтогоос ч дутахгүй залилагч шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.