"Хонгилын шүүгчид"-ийн хохирогчид Монгол улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ.
Өчигдөр /2021.03.22/ иргэн Б.Сарнай хувийн цахим хуудсаараа дамжуулан "Хонгилын шүүгч нарт дээрэмдүүлсэн болохоо сая мэдлээ. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Энхцэцэг миний компанийн өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг гурван удаа шийдсэн. Шүүгчээсээ татгалзья гэсэн хүсэлт болгоныг минь авч хэрэгсдэггүй байсан. Гэтэл Б.Энхцэцэг шүүгч нь хонгилын шүүгч Б.Баасанцогтоос авилга авдаг байсан юм байна. Улмаар би 7-8 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн. Ийм шүүгчээр шийдүүлсэндээ гомдолтой байна. Иймд би Ерөнхийлөгч хүртэл тэмцэнэ" гэсэн тайлбарыг хийжээ.
Түүний энэхүү мэдэгдлийг "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ, "Нэхүүл" хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгуулагууд нэгдэж иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хонгилын шүүгч нартай тэмцэхээр төрийн ордны гадны жагсаж, хэвлэлийн бага хурал зарлалаа.
Иргэн Б.Сарнай: 2018 онд болсон хэрэг л дээ. ХУД-ийн 3-р хороонд "Плора тауэр" гэх хотхон барихаар дахин төлөвлөлтөнд хамрагдаж, барилгаа барьсны дараа олон нийтэд зартай хүмүүс /Даваагийн Кёкүшюүзан Батбаяр, Б.Баясгалан, Баярмагнайн Чинбат, "Улаан" хочит Центрпойнтын Төмөрбаатар/ залилан хийж дээрэмдэж авсан. Энэ хэргээ ХУД-ийн шүүхээр шалгуулж хоёр жилийн нүүр үзлээ. Бидний эрхийг үнэхээр ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй нотлох баримтыг гаргаж өгсөн ч хэрэгсэхгүй байсан. Гурван хэрэг гурвуулаа Б.Энхцэцэг гэх шүүгч дээр хувиарлагдсан. Залилан мэхлэлттэй холбоотой нэг хүний гурван хэрэг гурвуулаа нэг шүүгч дээр хувиарлагдсан. Энэ үнэхээр ноцтой.
Шүүгч нар хуульд захирагдах ёстой. Үнэхээр Монгол Улсад шударга ёс тогтохгүйгээр цааш хөгжих боломжгүй. Ерөнхийлөгч шүүгч нартаа арга хэмжээ авах хэрэгтэй байна. Над шиг хохирсон хүмүүс нэгдээсэй. Хамтдаа тэмцье.
Мөнгө шилжүүлсэн баримтуудыг би аваад ирсэн. Нэг удаад 5 сая, нэг удаад 1,3 сая төгрөг гэх мэтээр шилжүүлсэн байна. Арай ч дээ. Манай хэрэг яг хувиарлагдсаны дараа энэ мөнгө шилжсэн. Ноцтой биш гэж үү. Шударга шүүхийг шаардаж Ерөнхийлөгчид хандаж мэдэгдэл хүргүүлж байна.
"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ын УЗ-ийн дарга Т.Даш: Шүүгч нарын лифтэнд болсон зүй бус явдлын талаар бид үзчихээд маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн. Шүүгч нарт дор нь арга хэмжээ авч түдгэлзүүлэн шалгуулах ёстой гэсэн шаардлагын хариу хоёр хоногийн дараа ирэхдээ "Танай шаардлагыг бид АТГ-т хүргүүллээ" гэсэн тайлбартай л ирсэн.
Үүнээс харвал Ерөнхийлөгч шүүгч нарыг шалгуулах сонирхолгүй, таг дуугай байна. Шүүгч З.Болдбаатар бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 285 сая ам.долларын төмөр замын хэргийг шүүж байсан шүүгч шүү дээ. Ерөнхийлөгч та энэ шүүгч нараа түдгэлзүүлж шалгуулах ёстой. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хонгилын шүүгч нартай холбоотой болох нь тодорхой байхад ажлаа хийсээр байна. Хэн нэгэн хүний хувь заяаг алхаа цохиж шийдсээр байна шүү дээ.
Өмгөөлөгч Нандин-Эрдэнэ: Манай үйлчлүүлэгчид "Эргэлзээ бүхий үндэслэл төрлөө" гэж надад хандсан. Яагаад гэвэл манай үйлчлүүлэгчийн хэргийг шийдэж буй Б.Энхцэцэг шүүгч нь хонгилын шүүгч Б.Баасанцогтоос хоёр удаагийн үйлдлээр 6,3 сая төгрөг авсан нь тогтоогдсон тул би шүүгчээсээ татгалзаж байна гэсэн. Үүний дагуу хэвлэл мэдээлэлд хандаж байна. Энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Иймд хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаад хоёр ч жил боллоо.
Ерөнхийлөгчид 48 цагийн хугацаатай шаардлага хүргүүлж байна. Хардах эрхийнхээ хүрээнд бид энэхүү мэдэгдлийг хийж байгаа юм шүү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ерөнхийлөгч одоо л шуурхайлан ажиллаж энэ шүүгч нарынхаа асуудлыг шийдэх байх гэж найдаж баына
Женко ерөнхийлөгч өөрийн тамгын газрын ажилтан Баасанцогт болон түүнтэй холбоотой шүүгчид мөн Гансүхийн талаар ган хийж дуграхгүй байгааг юу гэж бодож байна, Эд адилхан хулгайчид, хэдэн хулгайч нарын дундаас хэн нэгийг нь сайн хулгайч болгох гээд байгаа нь төөрөгдөл.
Omgoologch hun geed bh ym ooriigoo. Huuliin hureend notloh barimtiig zow garguulaad hergiig ni shiidwerluulj chadahgui chadwargui gdg chin haragdaj ba. Huulich gsn ner hundiig zow hon shuugch unagaj bgaa bish met haragdaj ba. Uls toriin zorilgotoi zahialgat jujig. Zalilangiin hergiig irgenii shuuh shiideed bgaan bhdaa. Bicheed bgaa sait ni hurtel ymar ch chadwargui hudal medeeleleer ard tumeniig toorogduuleh ym.
Энэ Баасанцогт өмгөөлөгч юм уу шүүгч юм уу
Гэнэт одоо л мэдэж байгаа юм шиг дүр исгэхээ больж үз. Бүгдээрээ л мэддэг байсан яаж ч чаддаггүй байсан. Амаараа чалчахаас цаашгүй. Хог чинь заяа чинь тэр. Шударга юм гэж монголд нэг ч байхгүй. Улс төр, урлаг соёл, спорт, сургууль, цэцэрлэг гээд байж болох бүх л юм чинь авилгалаар л шийдэгдэж байхад хараад өөрсдөө авилгалаа өгөөд аваад сонгуульдаа оролцчихоод буруу бүхнээ бусдад булзайруулах гээд байх зөв юмуу. Тамын тогоондоо шатаж зовлонгын муугаар дуусах үлгэрийг ард түмэн өөрсдөө л бүтээсэн. Тэрэндээ жаргалтайгаар зовж амьдар
3 iin 3 shuuh huraltai uuruu butku hun ym bishu ? Henees yu neheed bgan
Barilga barigdaad duushaar ni za odoo gesen shig tsag bolloo geed garaad irdeg jujigchin humuus haanaas gent garaad irvee. Nulimasgui nud shugelgui shunal gej ene baih. Ta nar hudulmur hii ajil zuteg gehdee shudargaar hunii bosood irsen ajiliig miniih gej uilah gej uzdeg nuhud ih bolj de.
odoo ene shyygch nertei dyrakuudiig stevelehgyi bol ugiin muudaj bgaa tani ner hynd shalan deer shoroo bujignuulaad unalaa shdee