СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төв талбайд өөрийгөө шатаасан үйлдлийг хаахаар болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Төрийн ордны урд талд, Төв талбай дээр энэ оны хоёрдугаар сарын 8-ны 13.35 цагийн үед 1987 онд төрсөн залуу өөр дээрээ шатахуун асган шатааж амиа егүүтгэсэн нь олныг цочирдуулсан.

Тэрбээр цэвэр усны саванд хийсэн шатахууныг хувцас руугаа цацаж гал асаасан бөгөөд тэр хавьд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, 3-4 иргэн амийг нь аврахыг оролдсон ч чадаагүйг уншигчид санаж буй. Цагдаагийнхан хэргийн газарт ажиллахдаа түүний халааснаас гарч ирсэн бичиг баримтыг үндэслэн Э.Э гэх 34 настай залуу болохыг тогтоосон бөгөөд ийм алхам хийснийг нь ар гэрийнхэн болон холбогдох хүмүүсээс нь тодруулан шалгасны эцэст хэргийг хаах санал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс харьяалах дүүргийн Прокурорын газарт гаргах болсныг эх сурвалжууд мэдээлэв.

Тухайн үед зарим мэдээллийн хэрэгслээр “өмнөд бүсэд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд оролцсон ч цалингаа авч чадахгүй байгаагаас “зулын гол” болохоор шийдсэн. Үүнээсээ өмнө өөрийн амьдардаг тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж байжээ. Хоёр хүүхэдтэй, санхүүгийн бэрхшээлээс болж эхнэрээсээ салсан. Халаасанд нь гэрээслэл байсан” хэмээн мэдээлсэн. Гэвч гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн юм.

Хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргаж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.