Сүхбаатарын талбайд өнөөдөр 13:35 цагийн үед нэгэн иргэн өөрийнхөө дээрээс таван литрийн шатахуун асгаж шатаасан харамсалтай хэрэг гарлаа. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр талийгаач 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй хүн байжээ.
Уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Сүхбаатарын талбайд хүн өөрийгөө шатаалаа гэдэг дуудлага мэдээллийн дагуу манай бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, хэргийн газрыг хамгаалалт авч мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Талийгаач хэн байсан, ямар учраас өөрийгөө шатаасан шалтгааныг шалгалтын явцад тогтооно" гэх хариуг өглөө.
Тухайн иргэнийг шатаж эхэлсэн даруйд хүмүүс түргэн тусламж дуудсан хэдий ч түргэний эмч ирэхэд нас барчихсан байжээ. Талийгаачийн дэргэд "Voyage" цэвэр усны савны ёроолд нэг литр орчим шатахуун тавиастай байв.
Зургийг @munkhbat_photos
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эвий, эвий, бурхан өршөөг, ямар сайндаа л ингэв гэж дээ. Ум мани бадми хум
um mani bad me hum