СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаан хуралдсан уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

"Энэ сарын 19-ны өдөр ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болсон. Энэ сарын 22-ны өдөр мөн үргэлжлүүлэн хуралдсан" хэмээн ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогт тодруулга өгсөн билээ. Тус хуралдаанаар цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж үзсэн гэсэн. 

Харин ҮХЦ-ийн Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба үгүйсгэсэн мэдээлэл өглөө. Тус албаны мэдээлж байгаагаар, 

-Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл,  нотлох  баримт, бусад мэдээлэлтэй  танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой  шийдвэр гаргаагүй байна. Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.