СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-23

Ш.Цогтоо: ҮХЦ хуралдаж гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг хэлэлцсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан өчигдөр болж, цэцийн гишүүн Д.Солонгын хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг хүчингүй болгосон гэх мэдээлэл гарсан. 

Энэ мэдээллийг ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоогоос лавлалаа.

-Өчигдөр ҮХЦ дээр бага суудлын хуралдаан болсон юм уу. Зөрүүтэй мэдээлэл их байна?

-Энэ сарын 19-ны өдөр ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болсон. Энэ сарын 22-ны өдөр мөн үргэлжлүүлэн хуралдсан.

-Ямар суудал хэлэлцсэн юм бэ. Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудал хэлэлцсэн юм уу?

-ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг хэлэлцсэн бага суудлын хуралдаан болсон.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж шийвэрлэсэн гэх мэдээлэл яваад байна. Үнэн юм уу?

-ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан энэ сарын 19, 22-ны өдөр болдгоороо л болсон. ҮХЦ-ийн илтгэгч гишүүний тогтоол гарсан. Процесс ажиллагаанд холбогдох ҮХЦ-ийн Тамгын газрын хуульч, мэргэжилтнүүд болох 5 хүнтэй баг үүргээ ёсчлон гүйцэтгэсэн. Бүх юм ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу явагдаад Б.Буяндэлгэр гишүүний ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад гаргасан саналыг хэлэлцээд, Б.Буяндэлгэр гишүүний санал үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингэснээр урьд хэрэг үүсгээд явж байсан өөр нэг гишүүний тогтоолыг хүчингүй болгосон. Ийм л асуудал байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гаргасан мэдээлэл, түүнийг шалгасан гишүүний тогтоол нь жич асуудал. Тэр тогтоол хүчингүй болсон. Бага суудлын хуралдаан бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу болж, шийдвэр нь гардгаараа гарсан тул хууль ёсных.

-Бага суудлын хуралдаанд ҮХЦ-ийн гурван гишүүн оролцсон уу. Хуурамч тамга тэмдэг ашигласан гэж яригдаад байна?

-Үндсэн хуулийн цэцийн даргын шийдвэрийг зөрчиж болохгүй. Гурван гишүүн гурвуулаа бага суудлын хуралдаанд оролцсон. Ийм муухай худал улстөржсөн зүйл байж болохгүй. Цэцийн шийдвэр гардгаараа гарсан. Бага суудлын хуралдааны гишүүний олонх цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзсэн. Шийдвэрт санал нийлээгүй нэг гишүүн үндэслэлээ протоколд тэмдэглүүлнэ. Үр дүнд хичнээн дургүй байлаа гээд олонх санал нэгдсэн тул заавал гарын үсгээ зурж, олонхийн шийдвэрийг үг дуугүй дагах хуультай. Эсрэг саналтай гэдгээрээ хуралдааныг хаях, орхих, гацаах ойлголт байх ёсгүй. Бага суудлын хуралдаанд 5 хүнтэй хуульч мэргэжилтнүүдийн баг ажилласан. Процессийн дагуу болж өнгөрсөн. Хоёрхон хүн суугаад шийдчихдэг юм биш.

Мөн энэ асуудлаар ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяраас мөн лавлалаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой бага суудлын болсон, болоогүй гээд мэдээлэл явж байна. Ийм хуралдаан болсон юм уу?

-Хэвлэл, мэдээллийн ажилтнаар дамжуулж мэдээлэл гарна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.21.105.10

Erguu Tsogtoo gj balai yum sogtuu hural deeree yavj bsan yum baihdaa. Yamarch shiidver garaagui baigaa gesen medee duuren l bndag. Shiidver ni etseslen garaagui baihad medeelel hiigeed yavah ni uuruu uls turjij huulia zurchij baigaa yum bishu. Ene sogtuu zunug.

Баасанцогтоос мөнгө аваагүй нөхөр
3 жилийн өмнө
66.181.161.86

Энэ Цогтоо зөнөг дүүрэн ашиг сонирхлын зөрчил, Баасанцогтоос мөнгө авсан байх, Баасанэнэ хояр адилхан. Ичдэггүй нөхөр огцор.

Самж
3 жилийн өмнө
66.181.189.139

Гаальд байсан Цогтоо худлаа гардөө энүүний үгэнд хэн итгэдэгийн. Пялдага баас

Хаха
3 жилийн өмнө
202.21.124.242

Tsets gej xeden manyyxainyyd vndsen xyylia manaj saxij chadaxgui baigaa yom baixdaa.Xaana baina nogoo xaraat bys baix, toviig saxix geed baidagn. Baga suudliin xyraldaan gedeg chin xezee 5 xvn xyralddag bolsiin. Dynd, ix syydlaaraa shiiddeg bizde. Yomaa meddegui tsetsiin gishoon baix gej dee.

Zochin
3 жилийн өмнө
192.82.77.227

Oonz odbayariig yagaad buulgahgui bna ve?

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.94

Өөрийнхөө худал хуурмагаар гаргасан луйвараа өөрөө тайлбарладаг ичгэвтэр хонгилын хулгайч бас байдагаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.