Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 27, 28 дугаар тойргийн чухал тоглолтууд явагдлаа.
Ливерпүүл клуб Анфийлд цэнгэлдэхдээ зургаан тоглолт дараалан хожигдлоо. Энэ удаад тэд Фулхам клубыг хүлээн авч тоглосон ба 0:1 харьцаагаар хожигдож 43 оноотойгоор хүснэгтийн наймдугаар байранд бичигдэж байна.
Х.Кейн, Г.Бейл нар дабль хийж Тоттенхам клуб хүснэгтийн долоо дугаар байр руу дэвшлээ. Энэ удаад Кристал Палас клубыг талбайдаа хүлээн авсан ба 4:1 харьцаагаар хожсон юм. Нэг тойргийн тоглолт дутуу яваа Тоттенхам клуб цаашид байраа ахиулах бүрэн боломжтой байгаа юм.
Хүснэгтийг тэргүүлж буй Манчестер хотын клубууд 28 дугаар тойрогт хоорондоо учраа таарлаа. Тоглолтын өмнө Манчестер сити клуб 28 тоглолт дараалан хожигдоогүй мөн 21 тоглолт дараалан ялалт байгуулсан гэсэн бахдам амжилттай явсан бол тэдний энэхүү ялгуулсан амжилтын цувралыг Манчестер Юнайтед клуб зогсоолоо.