ЭМЯ-наас долоо хоног болгон халдварын голомтын тоог танилцуулдаг. Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод 20 гаруй голомт идэвхтэй байгааг мэдээллэв.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Завхан аймгийн хувьд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-ны өдөр Завхан аймагт очсон. Улаанбаатар хотоос гарах үедээ халдвартай хүний нэгдүгээр хавьтагч гэдгээ мэдээгүй зорчсон байсан. Энэ хүнийг явсны дараагаар хоёрдугаар сарын 27-ны өдөр хамаатных нь хүн нь халдвар авсан нь тогтоогдсон байгаа. Ингээд Завхан аймагт очсон иргэнтэй хамт явсан болон ойрын хавьтагч 11 хүнийг тусгаарлаад байна.
Увс аймгаас хоёрдугаар сарын 25-ны өдөр ирсэн иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр буцахаар болж шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан.
Энэ хүний хувьд буяны үйл ажиллагаанд оролцохоор ирсэн байсан. Буяны үйл ажиллагаанд оролцсон ойрын хавьтагч нарыг тогтоосон. Энэ сарын 4-нд батлагдсан нийт 42 тохиолдлын 20 нь дээрх буяны үйл ажиллагаанд оролцсон хүмүүс халдвар авсан байсныг тогтоосон.
Увс аймагт дам хавьтагч болох 150 хүнийг тогтоож, шинжилгээ авсан бөгөөд маргааш хариу нь гарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.