СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-03

Завхан аймагт нийслэлээс золголт хийхээр очсон иргэдээс Ковид-19 илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн

Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэв. 
Мөн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөний хязгаарлалаа. 

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: . Сумын төвийн өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Дараа нь ХӨСҮТ-өөс шинжилгээ авахад эерэг гарсан. Гурав дахь удаагаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад тод эерэг гарсан. Тиймээс өчигдөр АОК тус иргэний болоод хамгийн ойрын хавьтлын 11 хүний PCR шинжилгээний сорьцийг нийслэл рүү явуулсан. ХӨСҮТ-өөс өнөөдөр хариу нь ирсэн.

Ингэхэд Улаанбаатараас ирсэн иргэн Х болон түүний ээж нар халдвартай болох нь тогтоогдсон.Одоогийн байдлаар  нэгдүгээр хавьтлын 11, хоёрдугаар хавьтлын 35 хүн тогтоогдсон.

Бусад хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр оройноос эхлэн аймгийн орох, гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхээр болсон. Цаашлаад хичээл сургалтын танхимын  үйл ажиллагааг цахимаар оруулахаар болсон. . Халдвар авсан нь тогтоогдсон хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа.  Ойрын хавьтлын 11 хүн дунд Отгон сумаас аав, ээжтэйгээ золгох гэж ирсэн хүүхэдтэйгээ нийлээд  дөрвөн хүн бий.  Иргэн Х нь Шилүүстэй сум руу ирэхийнхөө өмнөх  өдөр  үеэлийндээ очиж  золгочхоод гэртээ харьсан. Үеэлээс нь хоёрдугаар сарын 27-нд халдвар илэрсэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хууль
3 жилийн өмнө
202.9.40.100

Ямар эрх мэдэлтэй гэж хаа хол золгоод явдөг м цаг хэцүү байхад 500к торгох хэрэгтэй цагаан сар хиихгүй гээд байхад өвчин чирээд бусдад гай төвөг чирээд байдаг балайнууд вэ дүрэм журмаа дагаж байгаач

Иргэн
3 жилийн өмнө
139.5.218.39

Яасан тэвчээргүй юм бэ. Юун золголт вэ.

Мгл
3 жилийн өмнө
66.181.177.41

Орон нутгийн зам 3 сарын 1 нд нээгдээ биз дээ яаж 2.27 нд оччив.Хэн ажилаа муу хийгээд бнаа

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.88

Юу нь золголт вэ зөв мэдээлэл өгөлдөө

zochin
3 жилийн өмнө
66.181.161.119

Oron nutagaa nee geed l orilood baisan orkyyd uym bodmoor uymaa huduu eruul bsan humuustee ubchin abaachij belegleed l oboo uymaa hed3n sar tebcheed bgaa gazaraa muruuruu deglemee bariad yabhad yanaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.198

Яасан ч золгох дуртай хүмүүс вэ

Орхон
3 жилийн өмнө
122.201.21.153

тушаал шийдвэр зөрчөөд золголт хийгээд өвчин тараагаад явж байгаа иргэнээ 500,000₮ р торгооч ээ!!! 3 сарын 1 д орон нутгийн зам нээгдээ биз дээ! Яахлаараа 2.27 д хөдөө явчихлаг байнаа. Шалгасан хүнийг хамт торгож байж шийдвэрээ биелүүлдэг болох байх даа. Хаа хаанаа зөв ажиллаач ээ! Ийм тэнэгүүдээс болж ард түмэн хохирч байгаа шүү

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

Худлаа мэдээлэл түгээж буй тв, сайтууд дээрээ хуулийн дагуу арга хэмжээгээ аваачээ. Арай дэндүү гүтгэж байгаа юм биш үү. Отгоноос золгуут хийгээгүй өвчтэй эцэгээ эргэхээр ирсэн ш дээ. Болиоч та нар. Энэ Live tv-ийг хуулийн байгууллагат хандана шүү. !!!!!!

Зочин
3 жилийн өмнө
59.153.114.212

Umhii huduunii orkuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.