ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээллээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19507 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 44 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Нийт батлагдсан 42 тохиолдлын 20 нь нэг голомтоос 22 нь ойрын хавьтлаас илэрсэн байна. Буяны үйл ажиллагаанд оролцсон 20 хүнээс Ковид-19 илэрчээ. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Долоон хүний биеийн байдал хүнд байна" гэж ярилаа.