ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Хэвлэлийн бага хурлын дараа ЭМЯ-наас сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцинжуулалтын явц хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Вакцинжуулалт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Дархлаажуулалтыг бид эрэмбэлэн ангилж, зорилтот бүлгийн хүн амд хийж байгаа бөгөөд 22 нэгжээр 9531 хүнийг вакцинд хамруулаад байна.
Вакцинд заагдсан зааварт 50-60 хувьд нь хариу урвал илэрнэ гэсэн байгаа. Манай улсын хувьд дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 40 гаруй хувьд халуурах, толгой өвдөх, бие жихүүдэс хүрэх тарьсан газарт өвдөх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Шинж тэмдэг 2-3 хоногт арилж байгаа.
-Дархлаажуулалтын ажил маш удаан явж байна. Энэ юутай холбоотой вэ?
-Хоногт 1700 хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Вакцин тариулахаас өмнө эмчийн үзлэг, бүртгэл хийлгэхээс гадна тариулсны дараа заавал 30 минут ажиглаж байгаа. Энэ бүхэнд хүн хоорондын зай барьж байгаа тул дархлаажуулалтын ажил удаашралтай байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.