Жүдо бөхийн Тел Авив их дуулга тэмцээн яг одоо эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй дэлхийн аварга С.Моллай дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй тул В хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжаны залуу бөхийг цэвэр ялсан тухай бид мэдээлсэн. /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/ Харин гуравдугаар тойрогт Италийн А.Эпоситотой барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан. /тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/
Тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй тав дахь удаагаа тааран барилдаж тав дахь удаагаа давлаа.
Дөнгөж сая С.Моллай аварга хагас шигшээ барилдаанд мастерсийн хошой мөнгөн медальт ОХУ-ын А.Лаппинаговыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Ташрамд сонирхуулахад С.Моллай аварга А.Лаппинаговтой өмнө нь гурван удаа таарахдаа нэг ч ялж үзээгүй байсан юм.
С.Моллай аварга өнөө шөнө алтан медалийн төлөө өнгөрсөн оны Парисын их дуулгын мөнгөн медальт Узбекистаны Ш.Болтабоевтэй барилдана.
Амжилт
molai vneheer sain bna.Turin min duulliig duuluulaarai.
Amjilt hussey niit Mongolin tamirchiddaa amjil az jargal hussen yuruuy
Monllai mundag bailaa amjilt azjargal yuruuy
Ямарч бсан монголын нэрийг гаргалаа өөрөө ч зорисондоо хүрч израйлд очижээ
Баяр хүргэе амжилт
Баяр хүргьё
Goy bn
Bayr hvrgie
h