Жүдо бөхийн Тел Авив их дуулга тэмцээн яг одоо эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй дэлхийн аварга С.Моллай дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй тул В хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжаны залуу бөхийг цэвэр ялсан тухай бид мэдээлсэн. Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Гуравдугаар тойрогт Италийн А.Эпоситотой барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтэй барилдана. Хоёр бөхийн хувьд урьд өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад бүгдэд нь С.Моллай аварга давж байсан түүхтэй.
Bold molaiy amjilt
Сайн