Мэргэжлийн 128 тамирчин Рей Рердений цомын төлөө өрсөлдөнө

Сурталчилгаа
Мэргэжлийн 128 тамирчин Рей Рердений цомын төлөө өрсөлдөнө

Мэргэжлийн снукер биллиардын 30 дахь удаагийн түүхт Велсийн цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

Велсийн цомын тэмцээн нь 1980 оноос эхлэлтэй мэргэжлийн снукер биллиардын нэр хүнд бүхий томоохон тэмцээн бөгөөд 1992 оныг хүртэл зөвхөн Велс гаралтай тамирчид оролцдог тэмцээн байсан юм. Харин 1992 оноос дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн болон өргөжсөн бөгөөд өнөөдрийн хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд Велсийн цомын тэмцээнд Шотландын домогт Жон Хиггинс аварга таван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн бол Ронни аварга дөрвөн удаа түрүүлж нэг удаа үзүүрлэсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ цагийн снукер биллиардын ноён оргил болох Жадд Трамд нэг ч удаа түрүүлж үзээгүй цөөхөн тэмцээний нэг нь Велсийн цомын тэмцээн бөгөөд 2017 онд нэг удаа финалдаж байлаа. 

Велсийн цомын тэмцээнд Велсээс төрөн гарсан мэргэжлийн снукер биллиардын домогт аварга Рей Рердений (дэлхийн зургаан удаагийн аварга) цом дагалддаг ба нийт шагналын сан нь 405 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг байна. 

Домогт аварга Рей Рерден

Манай сайт уламжлал ёсоор энэ сарын 15-21-ний өдрүүдэд "2021 Welsh Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тоглолт бүрийн тойм мэдээллийг тогтмол хүргэх болно.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0