FIFA клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Ковид-19 цар тахлын тархалтын улмаас хэдэнтээ хойшилсны эцэст энэ сарын 4-11-ий өдрүүдэд зохион байгуулагдаж сонгогдсон долоон багаас зургаан баг тэмцээнд оролцож аваргаа тодрууллаа. Тодруулбал далайн орнуудын хөлбөмбөгийн холбооноос оролцох эрхээ авсан Шинэ Зиландын Аукланд Сити баг цар тахлын тархалтын улмаас оролцож чадаагүй юм.
Аваргын төлөөх тоглолтод хойд, төв Америк, Карибын тэнгисийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөл болох Мексикийн Тайгрес UANL клуб болон Германы Байерн Мьюнхен клубуудын хооронд өрнөлөө. Тоглолтын цорын ганц гоолыг Б.Павард оруулснаар Байерн Мьюнхен клубуудын дэлхийн хошой аварга болж ээлжит цомоо өргөлөө.