СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-10

АН-ынхан С.Эрдэнийн намыг хүлээн зөвшөөрч эхлэв үү

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатыг өчигдөр С.Эрдэнэ Ардчилсан намын тэргүүн дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгчийн хүн - Д.Ганбат энэхүү шагналыг баяртайгаар гардан авсан нь УИХ дахь АН-ын бүлэг С.Эрдэнийн "байгуулсан" АН-ыг хүлээн зөвшөөрч ажиллахаар болж байна гэсэн үг юм. Цаагуураа АН-ыг өмчилж, Ц.Туваанаар дамжуулж намын Үндсэн дүрэмд дүрмийн бус заалт шургуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга буулт хийж байна гэсэн үг. 

Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулгыг зүйл бүрээр шахсан. Өөрийн хүү, Зон олны намын дарга Э.Одбаяраар хүртэл Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д гомдол "өгүүлсэн". Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнийг хоёр ч удаа дуудаж уулзсан гэсэн албан бус мэдээлэл бий. Тэдний уулзалт амжилтгүй болж, хоорондоо тохирч чадаагүй нь Э.Одбаярын үйлдлээс харагдсан гэж хэлж болно. Гэвч Ерөнхийлөгч түрүүлж буулт хийж эхлэв бололтой. 

Буулт хийх эхний алхмаа Д.Ганбатаар эхлүүллээ. Ц.Тувааны АНамаас УИХ дахь АН-ын бүлэг С.Эрдэнийн ЭНамыг хүлээн зөвшөөрлөө. Ерөнхийлөгчийн хатгаасаар АН-ын Үндсэн дүрэмд "Одоогийн Ерөнхийлөгч хэрэв нэр дэвшихээр бол ҮБХ-оор хэлэлцүүлэхгүй, Их хурал руу нэр нь шууд орно" гэдэг заалтыг Ц.Туваан шургуулсныг АН-ынхан хүлээн зөвшөөрч, дуу дуугаа авалцан энэ талаар мэдээлж эхэллээ.  

Судалгааны MEC байгууллагын гаргасан сүүлийн судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн магнайд С.Эрдэнэ орсон. Нэр хүнд муутай хүнийг тойрон АН цуглаж байгаа ч намын даргад нэр дэвшихгүй гэдгээ С.Эрдэнэ илэрхийлсэн учир АН-ын нэр хүнд үүгээр сэвтэх нь үгүй болов уу. 

АН-ын дарга хэн байх нь Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ цаг үед үнэндээ хамаагүй юм. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 18 жилийн урт удаан ялалтаа бататгах нь чухал байгаа. Иймд С.Эрдэнийг тойрон эмхэрч, хуваагдал, задралгүйгээр оръё гэдэг дээрээ нягтрав бололтой. 

Гагцхүү энэхүү эв нэгдэл хэр удахыг тэдний цаашдын үйл ажиллагаа харуулах болно. Хэрэв хуурамчаар нэгдсэн байх аваас орон нутгийн сонгуульд намын гишүүд эс үйлдлээрээ намаа ялалтад хүргэсэн хувь тавилан Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Novsh
3 жилийн өмнө
66.181.161.50

Baga tsuslaxad yadag bainaa? Xamag nyyr ni unjij chixeldeed. Biee avch yavj chadaxgyi bol tor zasgaa yaj avch yavax zovlogonuud ve?! Seryyn zyydelj serj martaxiin ylger geeeesshhh

zochin
3 жилийн өмнө
139.218.63.183

zavaarsan yumnuud erdene jonkuu tsaanan zika gj bgaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.106

Ашгүй ардчилсан намууд нэгдэх нь..

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.66

Энэ Эрдэнэ бол ёстой хэрэггүй. Баянголоор дүүрэн амраг садангаа чихцэн гөнөөдүүл нь мултарч өгөхгүй ялхайгаад. Хийсэн гавьяа нь настангуудыг үнэгүй амралтанд аваачиж салам архидуулах юм даа.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.128

АН - инерцээрээ жаахан явж байна. Бодит байдалд Эрдэнийн бодлогогүй бодлогоос шалтгаалан улс төрийн намын жагсаалтаас хасагдах нахцөл бүрдсэн дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.