СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-02-05

LIVE: Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг Л.Оюун-эрдэнэ, таалагддаггүй улс төрчдийг С.Эрдэнэ тэргүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

MEC судалгааны байгууллагын гаргасан улс төрчдийн рейтингийн судалгаагаар үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг Л.Оюун-эрдэнэ, таалагддаггүй улс төрчдийг С.Эрдэнэ тэргүүлжээ.

Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс 2021 оны нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж утсаар цуглуулсан байна.

Мек судалгааны байгууллагаас улс төрчдийн үйл ажиллагаанд судалгаа хийхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтинг өссөн байна. 2021 оны хоёрдугаар сард "Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү" гэсэн судалгаанд сонгуулийн насны иргэдийг хамруулжээ.
Судалгааг харахад,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаа ялалтанд хүргэчихээд дараа нь суудлаа өгсөнд иргэд эмзэг хүлээж авч байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үнэлгээ буурсан учир нь "муу мэдээ хүргэгч царай биш болсон" нь иргэдэд таагүй мэдээг өөрийн царайгаар хүргэх бус орлогч нар нь хүргэдэг болсон. 

Таалагддаг таван улс төрч: 

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 35 хувь
  • МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга 26-27 хувь
  • МУ-ын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 33-25 хувь хүртэл буурсан
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар 22-23 хувь
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд 

Таалагддаггүй улс төрч: 

  • АН-ын С.Эрдэнэ 17 хувь
  • НЗД  Д.Сумъяабазар 25 хувиас 6 хувь болсон байна. 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.205

Ардчилсан нам ч бараг байхгүй болж арчигдаж бна даа. Эрдэнэ чадахгүй юмаа барьж авах хэрэггүй байсан юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.