Английн хөлбөмбөгийн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клуб хүчирхэг Ливерпүүлийг буулган авлаа.
Сүүлийн 13 тоглолт дараалан хожигдоогүй яваа Манчестер Сити клуб Ливерпүүл клубын алдарт Анфилд цэнгэлдэхэд зочлон тоглолоо. Ливерпүүлийн хувьд 2003 оноос хойш Анфилд цэнгэлдэхдээ Манчестер сити клубт хожигдоогүй байсан ч урьд шөнө "бут ниргүүллээ".
Мохамед Салах тоглолтын 63 дахь минутад торгуулийн цохилтоор Ливерпүүлийн ганц гоолыг оруулсан бол Манчестер Сити клубээс Гундоган дабль хийж Стерлинг, Фоден нар тус бүр нэг гоол хийснээр тоглолт 4:1 харьцаагаар өндөрлөлөө.
Ийнхүү ээлжит ялалтаа байгуулсан Манчестер Сити клуб 50 оноотойгоор хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байгаа бол Ливерпүүл клуб 40 оноотойгоор хүснэгтийн 4-т эрэмбэлэгдэж байна.