М.Аллен шинэ амжилтын эзэн боллоо

Сурталчилгаа
М.Аллен шинэ амжилтын эзэн боллоо

Мэргэжлийн снукер биллиардын хурдан темп, ширүүн өрсөлдөөн бүхий "Snooker Shoot Out 2021" дэлхийн чансааны оноо олгох тэмцээн эхэллээ. 

 

Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор 64 тамирчны 32 тоглолт явагдсан ба дэлхийн чансааны 10-т эрэмбэлэгдэж буй Марк Аллен "Snooker Shoot Out" тэмцээний 10 жилийн түүхэн дэх шинэ рекорд тогтоож 142 оноо авлаа. Урьд нь хамгийн өндөр оноог буюу 139 оноог Тайланд тамирчин Тепчая Ун-Но 2019 онд түрүүлэхдээ авч байсан түүхтэй.

Марк Аллен нэгдүгээр тойрогт Жимми Робертсонтой учраа таарсан ба "төгс цэвэрлэгээг" хийсэн ч снукер биллиардын хамгийн өндөр оноо болох 147 онооноос 142 оноог авлаа. Ингэхдээ хөх шаарыг гурван удаа, ягаан шаарыг хоёр удаа оруулсан юм. 

Өчигдөр явагдсан 32 тоглолтод Марк Алленаас өөр 100-аас дээш оноо авсан тоглогч хараахан байсангүй. Дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби ширүүн өрсөлдөөний эцэст Билли Жое Кастлийг 41-31 онооны харьцаагаар буулган авч хоёрдугаар тойрогт шалгаран үлдлээ. 

 

Тэмцээний хуваарь: 

  • Хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нэгдүгээр тойргийн тоглолтууд
  • Хоёрдугаар сарын 6-ны өдөр хоёрдугаар тойргийн тоглолтууд
  • Хоёрдугаар сарын 7-ны өдөр гурав, дөрөвдүгээр тойрог болон финалын тоглолт хүртэл бүх тоглолтууд явагдаж дуусна. 

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0