Мэргэжлийн снукер биллиардын "Shoot Out" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сурталчилгаа
Мэргэжлийн снукер биллиардын "Shoot Out" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Мэргэжлийн снукер биллиардын нэгэн сонирхолтой төрөл болох "Snooker Shoot Out 2021" дэлхийн чансааны оноо олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

 

Shoot Out биллиардын анхын тэмцээн 1990 онд зохион байгуулагдаж хэсэг хугацаанд завсарласны эцэст 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж иржээ. Эхэн үедээ дэлхийн чансааны оноо олгодоггүй байсан бол 2017 оноос эхлэн чансааны оноо олгох тэмцээн болж өргөжсөн байна. 2011-2016 оны хооронд дэлхийн чансааны шилдэг 64 тамирчин оролцдог байсан бол 2017 оноос эхлэн шилдэг 128 тамирчин өрсөлдөх болжээ. 

Snooker Shoot Out тэмцээний дүрмээс:

  • Тоглолт бүр хамгийн ихдээ 10 минут үргэлжилнэ. 
  • Цохилт бүр хугацааны хязгаартай ба тоглолтын эхний таван минутад нэг цохилтын дээд 15 секунд байх бол сүүлийн таван минутад энэ нь 10 секунд байх юм. 
  • Тэнцсэн тохиолдолд хөх шаарыг стандарт байрлалаас оруулах учиртай. 

Өнөөдрийн хүртэл Snooker Shoot Out тэмцээнд хошой аварга төрөөгүй ба тэмцээний үеэр хамгийн өндөр оноог буюу 139 оноог Тайланд тамирчин Тепчая Ун-Но 2019 онд түрүүлэхдээ авч байжээ. 

Энэ сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Snooker Shoot Out 2021" тэмцээнийг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

Тэмцээний хуваарь: 

  • Хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд нэгдүгээр тойргийн тоглолтууд
  • Хоёрдугаар сарын 6-ны өдөр хоёрдугаар тойргийн тоглолтууд
  • Хоёрдугаар сарын 7-ны өдөр гурав, дөрөвдүгээр тойрог болон финалын тоглолт хүртэл бүх тоглолтууд явагдаж дуусна. 

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0