СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-29

LIVE: Иргэн Д.Гаравсамбуу: Хань минь эсэн мэнд эх орондоо ирэх л байсан. Би УОК-т үнэхээр гомдолтой байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

68 настай иргэн АНУ-аас ирж чадалгүй 4 сар гаран болж, гэргий нь УОК-оос хоёр удаа чирэгдэж гарч удаа дараа хүсэлт тавиад ч авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэргийн талаар талийгчийн хүргэн дүү, иргэн Ү.Дамдинсүрэнтэй өмнө нь ярилцсан билээ.  

Энэ удаад талийгаачий гэргий Д.Гаравсамбуутай ярилцлаа: Миний ханийн хувьд даралт, зүрх судасны өвчтэй байсан. Жил бүр АНУ-д байдаг хүүхдүүд дээрээ очиж, биеээ үзүүлдэг. 2019 оны 10 дугаар сард АНУ-руу явж, 4 сард нь ирэх байсан Ковид-ын улмаас ирж чадалгүй хүний нутагт амиа алдлаа. . Хувиар ёсоор 2020 оны 08 сарын 15-нд Монголд ирэх байсан. Гэтэл тус өдрийн тусгай үүргийн онгоцоор 200 гаруй дугаартай хүмүүс ч ирсэн байсан. 

Бие муутай, удахгүй эх орон руугаа ниснэ гэж хүлээж байсан нөхөр маань 2020 оны 08 сарын 18-нд АНУ-д амьсгал хураасан. УОК-т өргөдөл өгч байхад нэгийг нь ч уншаагүй, бид нарын хүсэлтийг хүлээн аваагүйд үнэхээр их гомдож байна. 

Гэхдээ чин сэтгэлээсээ ажлаа хийж чаддаг төрийн жинхэнэ албан хаагч нар байдаг гэдгийг талийгаач нөхрийнхөө чандрыг авах үедээ мэдсэн. ГХЯ-ны мэргэлжилтэн Сатай, ОБЕГ-т ажилладаг дэд хурандаа Чингис, МИАТ компанийн эмэгтэй ажилтан нар үнэхээр их тусалсан би энэ насандаа мартахгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.29

Өө хөөрхий, үр хүүхдүүд нь толгойг нь түгжээ бас ч. Тэр Со д байгаа залуусаа авчраач ээ. Зарим нь гэнэт үхээд байгаа биз дээ. Битгий арын хаалгадаад байгаарай. Юм үнэнээрээ байх л сайхан шүү.

Зочин
3 жилийн өмнө
210.165.238.51

Битгий худлаа ярьж олон түмний толгой тархи эргүүлээд бай! Өргөдөл болгоныг уншдаг. Тухайн оршин суугаа улсынхаа элчин яамандаа хандана ш дээ. Тэд нар чинь монгол улсынхаа иргэний эрх ашгийг хамгаалах гээд АНУ - д сууж байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.