СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-12

LIVE: Газар хөдлөлт аюултай түвшинд хүрээгүй тул дуут дохиолол ажиллаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийж байна. МХЕГ, Барилга хот байгуулалтын яам, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэвлэлийн хуралд оролцож байна.

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл "2021 оны нэгдүгээр сарын 12-нд өглөө 05:32 минут 58 секундэд Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч давтан хөдлөлт болсоор байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр 100 гаруй удаа давтан хөдлөлт болсон.  Үндсэн хөдлөлт нь 6.5 бөгөөд давтан хөдлөлт нь магнитуд нь харьцангуй бага. Гэхдээ магнитуд нь 5 хүрсэн хөдлөлт дөрвөн удаа, магнитуд нь 4 хүрсэн хөдлөлт 14 удаа бүртгэгдээд байна.

Газар хөдлөлтийн голомтод 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн. Улаанбаатар хот нь тухайн цэгээс 610 км-ын зайд оршдог. Хүрэл тогоотын одон оргил дахь станцад бүртгэгдсэнээр . Барилга байгууламжийн онцлог, ямар суурь хөрсөн дээр баригдсанаас шалтгаалан иргэдэд өөрөөр мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991 онд бүртгэгдэж байсан. . Эдгээрт томоохон хэмжээний газар хөдлөлт болбол дуут дохиоллын систем өөрөө ажилладаг. Бид энэ системийн горимыг МХЕГ-тай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Харин өнөөдөр яагаад дуугараагүй вэ гэвэл улаан, ногоон, шар түвшинд буюу аюултай түвшинд хүрээгүй гэсэн үг.

Өнөөдрийн газар хөдлөлт аюултай түвшинд хүрээгүй тул дуут дохиолол ажиллаагүй. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараа иргэдэд хэрхэн мэдээлэх тухайг бид цаашид боловсруулна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.