СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханх сумын төрийн бүх байгууллагууд цуурч, заримынх нь дээвэр нуржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Ханх сумтай холбогдож газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авлаа.

Ханх сумын шуурхай штабын дарга Б.Баасансүрэнгийн хэлж буйгаар Ханх сумын төрийн бүх байгууллагууд цуурч, заримынх нь дээвэр, тааз нь нурсан байна. Үүнээс үүдээд төрийн алба хаагчдыг гэр гэрт нь хариулжээ. 

Мөн газар хөдлөлтөөс болж хөдөөгүүр үхэр мал, мөөрөлдөж, хүүхэд багачууд уйлж, хөгшид настайчуудын бие эвгүйрхжээ. Улмаар өдөөгүүр айлын гэр, амбаар, малын хашаа ч нурсан байна. 

Одоо ч тус суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа учир Ханх сумын иргэд хэсэг хэсгээрээ нэг, хоёр айлдаа бөөгнөрсөн байдалтай байна. Сумын Шуурхай штабаас иргэддээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа бөгөөд иргэдийг аль болох гэрээсээ гарахад бэлэн байдалтай байхыг зөвлөж байгаа ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Өө тэгээд дахид л бүх барилгыг нь шинээр барина гэсэн үг үүүүүү

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Өө тэгээд дахид л бүх барилгыг нь шинээр барина гэсэн үг үүүүүү

Зочин
3 жилийн өмнө
202.170.66.18

Өө тэгээд дахид л бүх барилгыг нь шинээр барина гэсэн үг үүүүүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.