Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-н дэд дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө. Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг.
МАГНИТУД: Энэ нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм.
БАЛЛ: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Өнөөдрийн хувьд Хөвсгөл аймгийн Ханх суманд
Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсжээ. Монгол оронд 2020 онд 44462 удаа газар хөдлөлт болсон. Энэ бол газар хөдлөлтийг хэмжих багажид мэдрэгдсэн тоон үзүүлэлт юм.
Үүнд:
Уулархаг газар нутагтай, нутгийн баруун, хойд хэсэгт ихэвчлэн тохиолддог. Дэлхийд бүртгэгдсэн хоёр ч том газар хөдлөлт Монгол оронд тохиолдсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл голомтоосоо 100 км алсрах тутам 1 баллаар хүч нь сулардаг ч өнөөдрийн газар хөдлөлт нийслэлд байгаа иргэдэд мэдрэгдсэн. Одоогоор хохирлын мэдээ бүрэн ирээгүй байна.
Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл учир айж сандралгүй гамшгийн үеэр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай авахыг зөвлөлөө.
Улаанбаатар хотод болзошгүй томоохон газар хөтлөлтийн үед түр цугларах цэгт иргэд цугларах хэрэгтэй. Айж сандарснаасаа болоод эд хогшилд өртөж, амь насаа алдах тохиолдол байдаг.
Газар хөдлөлт мэдрэгдсэн үед:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
100 км т 1 баллаар хүч сулардаг юм бол яагаад Улаанбаатарт мэдрэгдэв Ууганбаяраа. мэдлэгтэй байж яриач. наад цар тахлаа л сайн удирд сайн сур