Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 15 чиглэл бүхий байгууллага ажиллахаар болсон. Урьдын адил QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох юм.
Өмнө 13 чиглэлийн байгууллагад олгосон QR кодоо дахин шинэжилж, хэвлэхийг нийслэлийн Онцгой комиссоос зөвлөсөн. Энэ дагуу Тээврийн цагдаагийн албаны 530 албан хаагч хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Гэвч зарим иргэдийн хувьд хуучин QR кодоор зорчих, зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцох тохиолдол буурахгүй байгааг ТЦА-НЫ УСХ-ийн дарга Э.Энхболд дурдсан юм.
Зарим иргэдийн хувьд “Шүд өвдөж байна. Эмнэлэг орох гэсэн юм” гээд автомашиндаа 4-5 зорчих тохиол байгаа гэнэ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд бичиг баримттайгаа тухайн эмнэлгээс цаг авсан талаарх тодорхой баримтаа үзүүлж хөдөлгөөнд оролцож болно.
Түүнчлэн хуурамч зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцох юм бол Эрүүгийн хуулийн 23.2 зааснаар бичиг, баримтыг хуурамчаар ашигласан хэмээн гэмт хэрэгтэн болно гэдгийг ТЦА-наас дурдлаа.
Замын хөдөлгөөн оролцож буй жолооч нар: Хуучин QR зөвшөөрөлтэй зорчихоор цагдаа нар хөдөлгөөнд оролцуулахгүй хэцүү байна. Ер нь хатуу хөл хорио тогтоосноор амьдрал, ажилд сөргөөр нөлөөлж байна гэж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дахин дахин хүүрийн код. Зардал, ажил удаад. Хүүрийн замын цагдаа
Zuvshuurultei baiguullaga deer chni ch medeelel ni irehgvi bna dahin hevlej bolohgvi bna arai arai hun bolgoniig ingej chiregdel uchruulah hereg bga yumuuda