СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-22

LIVE: З.Алдар: Ажлын хөлсөө авч чадаагүй жолооч нарт тусалж "Ту Арму" ХХК-тай холбож өгсөн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Дарханы замын бүтээн байгуулалтын туслан гүйцэтгэгчээр ажилласан "Ту Арму" гэх компани 30 гаруй монгол ажилчдын цалин хөлсийг өнөө, маргаашгүй өгнө хэмээн 2-3 сар худлаа хэлсэн тул толгой компани болох “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп монголиа” ХХК-нд хандсан талаар бид өмнө мэдээлсэн

Тус мэдээлэлд гарсан толгой компани болох "Гүйжөү хайвэй инженеринг групп монголиа" ХХК нь өмнөх компанийн шийдвэрлэж өгөөгүй ажлын хөлсний асуудлыг шийдвэрлэхэд жолооч нарт тусалж гүйцэтгэгч "Ту Арму" ХХК-тай холбож өгч уулзуулжээ.

"Гүйжөү хайвэй инженеринг групп монголиа" ХХК-ийн ерөнхий инженер З.Алдар: Манай компани Дарханы замын бүтээн байгуулалтын III багцын ажлыг гүйцэтгэсэн. Түүнчлэн замын бүтээн байгуулалтын II багцийн ажилд оролцсон. Ингэх явцдаа “Ту Арму” компанид гүйцэтгэлийн мөнгөний 80 хувийг шилжүүлсэн. Үлдсэн 20 хувийг тооцоо нийлүүлж шилжүүлэх байсан тул хөл хорио гээд чадаагүй. гэсэн юм. 

"Гүйжөү хайвэй инженеринг групп монголиа" ХХК нь өөрсдийн бүтээн байгуулалт дээрээ чанар амалж буйгаа ч дурдсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.