Дарханы замын бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэсэн 30 гаруй монгол ажилчин ажлын хөлсөө авч чадахгүй 2-3 сар болжээ. Замын бүтээн байгуулалтын туслан гүйцэтгэгчээр ажилласан "Ту Арму" гэх компани 30 гаруй монгол ажилчдын цалин хөлсийг өнөө, маргаашгүй өгнө хэмээн 2-3 сар худлаа хэлсэн тул толгой компани болох “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” ХХК-нд хандсан байна.
Гэтэл “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” ХХК тооцоо нийлсэн мөнгөө "Ту Арму" компанид өгсөн. Одоо ямар өр шир байхгүй. Та бүхэн “Ту Арму” компаниасаа мөнгөө ав гэх хариулт хэлсэн юм. 30 гаруй монгол ажилчин хаашаа хандахаа мэдэхгүй манай LIVETV хандаж, бид нарын нөхцөл байдлыг сурвалжилж өгөөч хэмээн хүссэн.
Тэгвэл “Ту Арму” компани нь толгой компаниас мөнгө орж ирээгүй тул хүлээж байна уу хэмээн ажилчдад хэлжээ. “Ту Арму” компани “Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”, “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп гэсэн хоёр компанид туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Ажилчдын хувьд дээрх хоёр толгой компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан гэнэ.
“Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” компанийн удирдлагатай утсаар холбогдож, тодруулахад “Бид нар тооцоо мөнгөө нийлүүлээд өгсөн. “Ту Арму” компани “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” группээс мөнгөө аваагүй байгаа юм биш үү. Үүнээс болж, та нарын цалинг өгөхгүй байгаа байх. Тэрнээс бол манай компани гүйцэтгэлийн мөнгөө хийсэн” гэх хариултыг өгсөн юм.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан билээ. Ингээд дараах таван багцад, БНХАУ-ын дөрвөн компани шалгарсан байна.
I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам,
II багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам,
III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам,
IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам,
V багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам,
Дарханы замын бүтээн байгуулалтыг таван хэсгийн хоёр хэсэгт нь монгол компани ажил гүйцэтгэсэн.
“Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” гүйцэтгэгчээр нь шалгарч III багцын ажлыг гүйцэтгэсэн байна. 53 хувийн гүйцэтгэлтэй ажилласан гэж үнэлжээ. II болон IV багцын нийт 91.3 км замын ажлыг гүйцэтгэхээр “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп тендэрт шалгарсан хэдий ч ажил гацсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хоорондоо яаж холбогдох вэ?