СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-21

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд шинэ голомт үүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн мэдээллийг хийж байна. /2020.12.21/

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн хуралд Баянзүрх дүүрийн Онцгой комиссоос  үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 449 хүн байснаас хүүхэд болон зарим том хүмүүсийг тусгаарлах байр руу шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд мөн халдварын голомт үүссэн тул тандалт судалгаа хийж байна. Дүүргийн 28 хорооны 20 цэг дээр өнөөдрөөс эхлэн иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхэлжээ. /Энд дарж танилцана уу/

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч ажиллаж буй аж.

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс нийт 62 тохиолдол бүртгэгдсэний 12 эмч, зургаа нь сахиур, үлдсэн нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд, найман хүн нь энэ сарын 11-16-ны хооронд эмнэлгээс гарсан иргэдээс халдвар илэрсэн. 

Эмнэлгээс гарсан найман иргэний хувьд гэртээ байсан болон ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Дээрх иргэдийн хувьд олон хүнтэй газраар яваагүй гэх тандалт судалгаа хийгээд байна. Нийт 1136 хавьтлыг илрүүлсэн бөгөөд өнөөдрөөс хоёрдахь давтан шинжилгээ хийж эхэлнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.