Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт өнөөдрөөс буюу 21-28-ны өдрүүдэд нийт 19 цэгт 90 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулахаар болсон.
Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч ажиллана.
Жич: Баянзүрх дүүрэгт коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулахтай холбогдуулан дээр дурдсан хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй болно.
Тус дүүргийн хэддүгээр хорооны иргэд хаана, хэзээ очиж шинжилгээ өгөх нэгдсэн хуваарийг хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.