Ардчилсан намын X их хурал цахимаар хуралдаж эхэллээ. Энэ их хурлын гол зорилго нь Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн, дэмжих юм. ҮБХ-ны хурал өчигдөр болж, О.Алтангэрэл ахлагчтай ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэн учир их хурлаар хэлэлцүүлэхээр ийнхүү оруулж ирээд байна.
Хэдийгээр их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлтийг дэмжин батлах боловч, Улсын дээд шүүх /УДШ/-ээр батлагдсан байх учиртай. Гэтэл энэ нь УДШ-ийн босгыг давах нь эргэлзээтэй болоод ирлээ.
Учир нь АН-ын дарга асан С.Эрдэнэ “Хэрэв их хурлаар энэхүү дүрмийг баталбал Ц.Туваанаас тамгаа авч, цагдаад хандана” гэж мэдэгджээ. Цаашилбал, УДШ-д гомдол гаргаж, хууль бус их хурлын шийдвэрийг хүчингүй болгоно гэдгээ далдуур хэлчихлээ.
С.Эрдэнэ санаандаа орсноо бус, АН-ын үндсэн дүрмийн хүрээнд яриад байгаа учир түүний ярьсныг огоорохгүй байхын аргагүй.
АН-ын үндсэн дүрэмд зааснаар тус намыг үүрэг гүйцэтгэгч удирдах ёсгүй. Гэтэл сонгуульд ялагдсан С.Эрдэнэтэй цуг буух ёстой Ц.Туваан одоо болтол АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч хийсээр байна. Мөн одоо хуралдаж байгаа их хуралд намын үүрийн даргын үүрэг гүйцэтгэгч нар ирсэн байгаа нь мөн дүрмийн бус юм. Угтаа бол тэд 2020 оны сонгуульд намаа ялагдалд хүргэсэн учир автоматаар бууж, шинээр дотоод сонгууль өрнөсөн байх учиртай. Үхсэн хүн амилна гэдэг шиг намаа ялагдуулж, автоматаар буусан баахан дарга нар нийлж их хурал хийж байна гэж С.Эрдэнэ мэдэгдээд байгаа нь ийм учиртай юм.
Одоо цаашид АН-д юу болох вэ?
Их хурал хоёр өдөр хуралдаж, дүрмээ батална. УДШ-д өргөн барихад, С.Эрдэнэ нар гомдол гаргана. УДШ хэлэлцсээр 2 дугаар сар хүргэх байх гэсэн таамаг байна. УДШ хууль бус гэж үзвэл их хурлын шийдвэр хүчингүй болно. Үндсэн дүрэм шинэчлэгдэх биш, дороо хий эргэнэ. Ардчилсан нам бужигнаж эхэлнэ.
Эсрэгээр, УДШ их хурлыг хуулийн дагуу явагдсан, С.Эрдэнэ нарын гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ ч дотоод сонгуулиар гарч ирсэн “тавиул” намын даргыг намын эгэл жирийн гишүүд, тэр дундаа С.Эрдэнэ нарын гишүүн аснууд хүлээн зөвшөөрөхгүй. Хүчээр шийдэхийг эс зөвшөөрвөл, эс үйлдлээрээ намаа ялагдуулдгийг орон нутгийн сонгуулиас бид харлаа шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
одоо эрдэнэ дахиад нэг хурал хий
УДШ-д Еөк шууд даалгавар өгөх боов уу
учир явдалаа дотроо ч олж чадахгүй новшийн нам болжээ, луйварчин хулгайч нарыг толгойдоо залсан нь энэ намын сөнөх шинж гэж үүсгэн байгуулагч баабар хэлсэн нь биелэж байна.
АН дотоод зөрчилөө арилгаж чадахгүй байж юун хурал вэ
АН дотоод зөрчилөө арилгаж чадахгүй байж юун хурал вэ
AH ene erdene metiin nileen hedn garuudaa bur namaac huuj ybuullahgui bol xezeech ene nam nar uzehgui bir muhuj medne shinchilene gj bodoj l bg bol ehnii ajil ene tegj baij l conguulid orooroi uur zam baihgui