СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-18

Ардчилсан намын их хурал эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ардчилсан намын X их хурал өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна.

Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.

. Мөн “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.

Энэ удаагийн АН-ын их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл, бат бэх оршино гэж монголын ард түмэн, гишүүд, дэмжигчид үздэг. Харин энэ удаагийн хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ. Энэ удаагийн намын их хурал энэ сарын 19-ний өдрийг дуустал хоёр өдрийн турш үргэлжилнэ.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.