БЗД-ийн 14-р хорооны 49-р байрны нэгдүгээр орцонд халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдыг 14 хоног тусгаарлаад байсан. Хөл хорионы хугацаа дууссан учир цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн ажиглалтад шилжүүллээ гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тус байрны иргэдээс 14 хоногийн хугацаанд дахин халдвар илрээгүй бөгөөд энэ хугацаанд ХӨСҮТ-өөс PCR шинжилгээг гурван удаа давтан авахад сэжигтэй тохиолдол гараагүй юм. Тиймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийг ажиглалтад шилжүүллээ. Мөн тус байрны 1200 метр квадрат талбайд батлагдсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлж ажиллалаа.
Тиймээс оршин суугчид та бүхэн мэргэжлийн байгууллагууд болон дүүрэг, өрхийн эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрийн тусгаарлалтын журмыг дагаж мөрдөн коронавирусээс хамтдаа сэргийлэхийг хүсье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.