Ж.Трампын 15 дараалсан ялалтын цуврал зогслоо

Сурталчилгаа
Ж.Трампын 15 дараалсан ялалтын цуврал зогслоо

Мэргэжлийн снукер биллиардын "UK Championship" тэмцээн 14 хоногийн турш үргэлжлэн явагдаж Австрал тоглогч Нейл Робертсон гурав дахь удаагаа түрүү хүртлээ. 

Финалын тоглолтод энэ цагийн снукер биллиардын өнгийг тодорхойлж буй Жадд Трамп, Нейл Робертсон нар тунан үлдсэн ба өрсөлдөөн эцсийн мөч хүртлээ тун ширүүн явагдлаа. Хоёр тамирчны хувьд 34 дэх удаагаа хоорондоо тулж буй нь энэ бөгөөд сүүлийн хоёр тэмцээн болох Аваргуудын аварга, Герман Мастерс тэмцээнүүдийн финалд хоёуланд нь Жадд Трамп хожил байгуулаад байлаа. Гэвч Нейл Робертсон хэзээнээсээ Жадд Трампт дарамт учруулсаар ирсэн бөгөөд энэ удаад ч мөн өгөө, аваатай тун ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Тоглолт 10:9 харьцаагаар Нейл Робертсоны хожлоор өндөрлөж Нейл дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэх боллоо. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трампын хувьд 15 тоглолт дараалан ялалт байгуулсан цуврал нь энэ хүрээд зогсож байна. Гэвч тэрээр дахин дайралт хийх нь тодорхой. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдрөөс дэлхийн чансаа олгох Шотландын нээлттэй тэмцээн эхэлнэ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0