Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Улаанбаатарт болон орон нутагт хөл хорионд орсон иргэдийн талаар УОК-ын дарга Я.Содбаатар хариулт өглөө.
Улаанбаатар болон орон нутагт гацсан иргэдийн судалгааг аваад дуусаж байна. Мөн тухайн иргэдийн нэвтрүүлэх журмыг бэлэн болгосон. Мөн бүртгэлийн аппликейшнийг бэлэн болгосон. Эдгээр иргэдийг өнөө маргаашдаа гаргах боломжгүй, маш их эрсдэлтэй байна. Хэрэв энэ иргэдийг явуулбал 21 аймагт халдвар алдах эрсдэлтэй.
Орон нутгаас Улаанбаатарт ирсэн 27,169 иргэн байна. Албан ажлаар ирсэн төрийн албан хаагч 1,907 бий. Харин Улаанбаатарт ирэх хүсэлт гаргасан 11 мянга гаруй хүн байна. Гэхдээ энэ тоо нэмэгдэх байх.
Халдварт өвчнийг улс даяар тараачихгүйн тулд хянуур хандаж байгаа юм.
Тун удахгүй эдгээр иргэнтэй холбоотой бүртгэлийн программыг танилцуулна. Тухайн программаар дамжуулан иргэд хаана шинжилгээ өгөх зэргийг нь зааж өгөх юм. Хот хоорондын автобусанд дээд тал нь 13-15 хүн суулгах зэргээр зохион байгуулна. Ингээд орон нутагтаа очсон хойноо холбогдох журмын дагуу тусгаарлагдана.
Жишээ нь, Өвөрхангай аймгийн харьяат 4,247 иргэн хотод байна. Энэ иргэд очиход тухайн аймгийн 120 мянган иргэн эрсдэлд орно. Тиймээс энэ асуудалд нухацтай хандаж байгаа юм.
-Орон нутгийн иргэдийн чухам яаж бүртгэлжүүлсэн бэ. Тодорхой мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотод илэрсэн халдварын нөхцөл байдалтай уялдуулан энэ ажлыг зохион байгуулна. 119.mn гэдэг программ, аппликейшн бэлэн болчихсон байгаа. Энэ апп-аар орохоор өөрөө бөглөх олон асуулт байгаа. Энэ апп-аар тухайн иргэдийн нарийвчилсан мэдээллийг авч, аймаг орон нутаг руу нь мэдээллийг явуулна. Тухайн иргэн хаана байрлаж байгаа, хаана очих, тэр хүний явах унаа тэрэг, хувийн тэргээр явахаар бол хэдэн хүнтэй явах, түргэвчилсэн оношлуурын цэгт хаана, хэдэн цагт хамрагдах талаар мэдээллийг иргэдэд дэлгэрэнгүй өгнө.
Өнөөдөр Улаанбаатарт түргэвчилсэн оношилгоо авч байгаа 102 цэг байгаа. Энэ цэгийн яг алинд, хэдэн цагт очиж шинжилгээ өгөхийг дээрх апп-аар тухайн иргэнд мэдэгдэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bvrtgvblsnee eshee yaj shalgah we
БҮРТГҮҮЛЭХ ГЭСЭН ЗҮҮНБҮРЭН СУМ РУУ БҮРТГЭХГҮЙ ГЭЖ ХАРИУ ХЭЛЭЭД ТОДОРХОЙ ХАРИУ ӨГӨӨЧЭЭ
shinjilgee 4nd ogno gene.tegwel hedend uwsruu garah we
hvmvvs hetsvvdlee gargach