СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-17

Сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирж байгаа иргэдийг түргэвчилсэн тестээр оношилж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 86 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэллээ.

“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм.

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар, дээрх 18 төв болон . Сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд харьяа дүүргийн шинжилгээний төвд сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана. Харин шинжилгээнийхээ хариуг өөрийн регистрийн дугаараар www.119.mn сайтаас авах боломжтой юм. 

Харин энэ сарын 14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг нэр бүхий 18 цэгт шинжилгээнд хамруулж байна. Эдгээр иргэдийг 75751200 утсаар холбогдож цаг авахыг зөвлөж байгаа ч иргэдээс дээрх утас нь холбогдохгүй байна гэх гомдол манай сайтад ирсэн юм.

Ингээд энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шуурхай дуудлагын 11324207 дугаарт холбогдоход “Иргэн та ойрын хавьтал бол 75751200 утсаар холбогдох хэрэгтэй. Дээрх дугаар дээр хоёр оператор ажиллаж байгаа тул ачаалал их байгаа. ” гэлээ.

Харин “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч шинжилгээ өгөхийг анхааруулж байна.

Ингээд бид нар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Туулаас хэрхэн цаг авч байгааг тодрууллаа. Тэрбээр “Сайн дураараа шинжилгээ өгөх өнөөдрийн цаг дууссан. Гэхдээ маргаашийн цагууд байгаа. .

Сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирж байгаа иргэдийг коронавирусийн түргэвчилсэн тестээр оношилж байгаа. Ингээд дээрх тест эерэг гарсан тохиолдолд тусгаарлаж, PCR баталгаажуулж оношилно гэсэн үг.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр хороо, 16 дугаар хорооны Өрхийн эмнэлэг өдөр, өдрөөр шинжилгээ авч байгаа. Энэ сарын 18-нд шинжилгээ өгөх иргэд 16 дугаар хорооны өрхийн эмнэлэгт очиж шинжилгээ өгнө гэсэн үг. Тэгэхээр заавал харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан цаг авч үйлчлүүлэх хэрэгтэй. ” хэмээв.

Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалттай энд дарж үзнэ үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.47

20 дугаар сургууль дээр шинжилгээ авахаа болиоч дараа нь жаахан хүүхдүүд наад сургуульд чинь явна ш дээ төмөр замын эмнэлэг дээрээ аваач !!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.