Нийслэл хотод ойрын болон дам хавьтлуудыг оношлох 11 түргэвчилсэн оношилгооны цэгийг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл маргаашаас буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авах цэгийг долоогоор нэмэгдүүлж, нийт 18 цэгт шинжилгээ авахаар болжээ.
Энэ дагуу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох юм.
Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх аж. Мөн энэ нь үнэ төлбөргүй байна.
НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛАГДСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
xodoo ywax xvmvvs sain duraarai shinjilgee ogood xariu awaad ywj blox uu