Нийслэл хотод ойрын болон дам хавьтлуудыг оношлох 11 түргэвчилсэн оношилгооны цэгийг ажиллуулж байсан. Үүнийг өнөөдрөөс 18-аар нэмэгдүүлж, коронавирус илрүүлэх түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорил авч эхэллээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Иргэд сайн дураар шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно" хэмээн өчигдөр мэдэгдсэн. Манай сурвалжлах багийг Нийслэлийн 3 дугаар дунд /Монгол/ сургууль дээр очиход сайн дураар шинжилгээ өгөх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байлаа.
Оношилгооны цэгүүд:
Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ ӨМНӨХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:
Сүхбаатар дүүрэг - Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол дүүрэг - Эмүжин төв
Хан-Уул дүүрэг - Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
Сонгинохайрхан дүүрэг - Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан дүүрэг - Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх дүүрэг - Сүрьеэгийн диспансер
Баянзүрх дүүрэг - 26 ортой хүүхдийн эмнэлэг
Чингэлтэй дүүрэг - Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
Багахангай дүүрэг - Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
Налайх дүүрэг - Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
Багануур дүүрэг - Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.