EUFA үндэстнүүдийн лигийн 1 болон 2 дугаар хэсгийн тоглолтууд явагдлаа.
Урьд шөнө 1 болон 2-р хэсгийн дөрвөн тоглолт явагдсан ба дараах үр дүнг үзүүллээ.
Бүх тоглолтууд нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байсан ба Бельги болон Английн шигшээ багуудын тоглолт энэ үдшийн оргил тоглолт байсан нь дамжиггүй.
Хоёр багийн хувьд 25 дахь удаагаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд таван удаа тэнцэж, 16 удаа Английн шигшээ баг хожоод байсан ч урьд шөнө Бельгийн шигшээ баг 4 дэх удаагаа хожлоо. Тоглолтын эхний үед Бельгийн Тиелеманс, Мертенс нар гоолдон 2:0 харьцаагаа Английн багийг хожсоноор 12 оноотойгоор Бельгийн шигшээ баг хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.
Харин нэгдүгээр хэсэгт Италийн шигшээ баг Польшийн шигшээ багийг мөн 2:0 харьцаагаар буулган авснаар хэсгээ тэргүүлсэн хэвээр.