Монгол Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудыг батлах юм. Ирэх оны төсвийн тухай хуулийг тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой. Тиймээс хөл хорио тогтоосон үед гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдон, хуралдаанд оролцож буй ажээ.
Цахим чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах зөвлөгөөг төр засаг болон ард иргэдэд өгсөн юм.
Ж.Чинбүрэн “Хамгийн чухал зүйл бол энэ эрсдэлтэй үед хүн болгон гэртээ байж энэ өвчлөлийн далд үеийг давах хэрэгтэй. Тэгэхээр шинжилгээг маш олноор хийх ёстой. Шинжилгээг олноор хийж байж олон улсуудыг илрүүлж, тэдгээрийг тусгаарлан энэ өвчнийг давж туулах боломж бид нарт байгаа.
Ялангуяа манай улсын хүн амын наслалт залуу учраас хүндрэл бага гарна гэж итгэл дүүрэн байгаа. Иргэддээ хэлэхэд өвчин илрэхгүй байгаа энэ үед гадуур явж бие биедээ халдаах аюултай учраас гэр гэртээ байх нь энэ өвчнийг даван гарах гол хүчин зүйл.
Харин төсвөө халдвар хэчнээн хүн хамаарснаас хамаараад дараа нь илүү тодотгож, эрүүл мэндийн салбар, эрчимт эмчилгээ, оношилгоонд илүү зарцуулах шаардлагатай болно” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
шинж тэмдэггүйгээр вирус тээгч их бгаа голдуу залуучууд г.м олон хүнийг шинжилгээнд хамруулах нь зөв маск зүүгээгүй залуусыг нийтийн тээвэр зах дэлгүүрт орохыг тас хорих хэрэгтэй бн
Sain emchdee ajildan amjilt ta vnher mundag emch shvv dahin dahin amjilt hvsii
5аас 6 хоногт илэрдэг вирусс хөл хорионы үёд тодорхой болно.уинаас нь айгаад байгаа уим.гэрээсээ гарахгүй маскаа сайн зүүгээд дархлаагаа сайн дэмжээд гараа сайн угаагаад хамгаалаач.хоол хүнс цуглуулах гээд орж гарах хэрэг гарвал гартаа хүнсний уутан бээлий давхар амсөөд хаяж бай.
Солонгос авгай нар хүнсний гялгар бээлий өмссөн харагддаг.
эмчээ энэ төр засгийн модон толгойтууддаа хэлээчээ! чухал ажилдаа явах иргэдээ түлхүү хувийн машинаараа яв гэж! нийтийн тээвэр олон хүн цугларна! тэр зөвшөөрөл гэдэг дампуурлаа болиочээ! хэдэн он бэ! хувийн унаагаараа ажилдаа явах гэж бас нэг зөвшөөрөл авах!!! ийм мулгуй юм хийлгэхээ болиочээ!!!
Амжилт хүсьё