Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 406 болоод байгаа. ЭМЯ-наас 17.00 цагийн мэдээллийн үеэр тээврийн жолоочийн ойрын хавьтлын 73 иргэнээс халдвар илрээгүй хэмээн мэдээлсэн юм. Ингээд баттай мэдээллээр дотоодод батлагдсан таван тохиолдол илрээд байгаа.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн 74 настай иргэн Ц-ээс коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул гэрийг нь тусгаарлаад байгаа гэнэ.
Тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар оношлоход халдвар илэрсэн бөгөөд давтан шинжилгээгээр баталгаажуулах ажээ. Маргааш баталгаажсан шинжилгээний хариу гарна.
Дашрамд дурдахад уг иргэний шинж тэмдэг 11-р сарын 06-ны өдрөөс эхэлсэн гэнэ. УОК-ын үзэж байгаагаар өмнө нь тээврийн жолоочоос илэрсэн тохиолдолтой хавьтахгүй учраас өөр голомт үүссэн байж болзошгүй гэж үзэж байна.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж байна. УОК-оос ажлын хэсэг гарч Сэлэнгэ аймгийн зорьсон.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот болон Алтанбулаг сумдад хатуу хөл хорио тогтоож, орж гарах бүх хөдөлгөөнийг хаагаад байна.
Энэхүү мэдээллийг дөнгөж сая УОК албан ёсоор баталгаажуулсан болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөд замын үүдэд гарах вий дээ урд хилээ нам хаагаач ээ
Яанөө