Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам /АН-29, МАН-11/ олонх болж, цэнхэртсэнийг уншигчид мэдэж байгаа.
Говь-Алтай аймгийн ИТХ хуралдаж эхэлжээ. Аймгийн Засаг даргаар аймгийн заан О.Амгаланбаатар, Алтай хотын захирагч, Есөнбулаг сумын Засаг даргаар аймгийн начин Д.Чинзориг нар томилогдох тохироо хийгдсэн нь ёсоор болно гэж эх сурвалж мэдээллээ.
Цаашилбал, Бигэр сумын Засаг даргаар сумын заан Д.Баттөр, Тонхил сумын засаг даргаар аймгийн начин М.Насанбат томилогджээ.
Мөн, Чандмань сумыг сумын заан цолтон удирдана, тэр дундаа сумын заан Ч.Эрдэнэ-Очир өндөр магадлалтай хэмээн яригдаж байна. Учир нь нэр дэвшсэн хоёр хүн нь хоёулаа сумын заан цолтон юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sonin bna. Arai ch de
Бүгд л өмнө ннь засаг дарга хийж байсан төрийн албанд ажиллаж байсан л хүмүүс бна ш дээ
Өмнөговийн засаг аймгийн заан Сэддорж болох гэж бна. Хор хутгахдаа бөхчүүдийг гүйцэхгүй юм шиг бна.
Мундаг юм аа Амгаланбаатар сайн дарга ,сайхан ч удирдагч ажлын амжилт хүсэe. Өмнө нь 2.6 жил аймгийн дарга байхдаа ямар удирдагч гэдгээ харуулсан учир Алтай нутгийн ард түмэн УИХ-н гишүүн болгохыг хүссэнгүй бололтой.Учир нь аймгийн засаг дарга Амгаланбаатараас өөр хүн хийж чадахгүй гэдгийг мэдсэн учир 2020 оны ОНС -д үнэмлэхүй олноор түүний багийг дэмжсэн юм