Улсын ерөнхийлөгч нь бөх
Улаанбаатарын захирагч нь бөх
Миний эх орон бөхийн орон билээ л...
Орон нутгийн сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан нам, эвслүүд аймаг, сум, дүүргийнхээ засаг даргын томилгоог ид хийж байна. Нийслэлийн засаг даргаас гадна хэд хэдэн аймаг, дүүрэг засаг даргаа томилоод байгаа бол сумдын томилгоо ч мөн тодорсоор байна.
Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар томилогдсон. Түүнийг дагаад ч тэр үү, угаасаа ч ингэж таарав уу нэлээд хэдэн бөх засаг дарга болжээ. Угаас бөх ерөнхийлөгчтэйгээ монголчууд мэдэх хуна, сануулах нь илүүц биз ээ.
Улсын начин Амарын Батмөнх бол Уйлган голоос төрсөн гурван аваргын залгамж гэгдэж, ид барилдаж ахуйдаа бөх сонирхогчдыг уран, гоё барилдаанаараа шуугиулж явсан нэгэн. Өнөөдөр ийнхүү засаг ноёны суудалд тухалжээ. Тэрээр үндэсний бөхөөс гадна жүдогоор хичээллэж, чамгүй амжилт гаргасан нэгэн. Тэрээр 2011 онд Улсын начин цолыг хүртэж байжээ.
Түүнээс гадна аймгийн арслан, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн засаг даргаар сонгогдон ажиллахаар болжээ. Тэрээр Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.
ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8 удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай тамирчин юм.
Түүний хувьд жижиг Тавантолгойн захирлаар ажиллаж байсан. Ийнхүү засаг дарга болжээ.
Одоо мэдэгдэж буйгаар арав гаруй бөх ийнхүү засаг даргын суудалд заларчээ. Харин түүний цаана ил тод зарлаагүй хэдэн бөх сум, аймгийн засаг дарга болох нь тодорхойгүй байна. Зарим иргэдийн тохуурхангуй бичсэн шүлэгт бол Хэний аймгийн Биндэр, Норовлин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдын засаг дарга нар ч мөн бөх ажээ.
Бидэнд иргэдээс ирүүлсэн мэдээллээр бас нэгэн шинэхэн бөх засаг дарга тодорсон нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргад аймгийн начин М.Насанбат томилогджээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
"Тонхил сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2020.11.03-ны өдөр хуралдаж тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Галсангийн Чимэд-Очирийг 76.4 хувийн саналаар, сумын Засаг даргаар Мэндсайханы Насанбат миний биеийг 100 хувийн саналаар сонголоо. Итгэл хүлээлгэж байгаа сумын ИТХ-ын төлөөлөгчид, ард иргэд та бүхэндээ баярлалаа. Хичээн ажиллах болно." хэмээжээ.
Бас нэгэн бөх засаг нэмэгдэж байна. Энэ бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Эрдэнэжавын Саранбаатарыг томилжээ. Түүнйи аав болон нагац ах нар нь аймгийн хурц арслангууд бөгөөд түүнийг удам дагасан бөх гэдэг билээ.
Ийнхүү бөх засаг дарга нарын нэрсийн жагсаалт нэмэгдсээр байна...
Зохиогч нь үл мэдэгдэх шүлэг:
Улсын ерөнхийлөгч нь
"Дэлхийн аварга" бөх
Улаанбаатарын захирагч нь
"Улсын аварга" бөх
Хан Хэнтийн Бат-Эрдэнэ гишүүн
"Дархан аварга" бөх
Харьшгүй хүчит Цэрэнпунцаг "Улсын гарьд" бөх
Манай Мөрөнгийн Засаг дарга "Аймгийн арслан" бөх
Маргах юмгүй Биндэрийн Эрхэмбаяр
"Сумын начин" бөх
Норовлингийн Ариунбилэг "Аймгийн начин" бөх
Номин хөх тэнгэрийн Монгол минь бөхийн орон юмаа...
Олимпийн хорооны ерөнхийлөгч нь
"Улсын заан" бөх
Одоогийн спорт хорооны дарга
"Аймгийн начин" бөх
"Маск"-ын Магнай
"Сумын начин" бөх
Манай Монгол бөхийн өлгий юмаа...
Бөх дагаад бөхийсөн нь үгүй ээ!
Бүүр доошлоод махийсан нь ч үгүй ээ!
Бөхөө хайрлаад тахийсан нь үгүй ээ!
Бүрэн эрхт Монгол минь яхийсан нь ч үгүй ээ!
Бид өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан эрхмүүдээр "Бөх бол төр юм" гэх нийтлэл хүргэж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Dadaliin Altanhuugiin shuleg l bn
Чулуунбат худлаа шүү
Дундговь аймгийн засаг даргаар Ц.Мөнхбат гэдэг бөх тодорлоо
Алтан нутгийн Алтанхүүгийн шүлэг бна. Зохиогчийг нь тавиач балиар амьтан минь
1990-ээд онуудад ганзганд хүүхнүүд явж байх үeд : - Халхын харчууд нь хайчаа вэ. Дандаа хүүхнүүд нь газганд явах юм - Байгаа байгаа. Бааранд байгаа 2020 онд - монголын бөхчүүд хайчаа вэ. Танай нэрийн өмнөөс гадны бөх барилдаж байх юм. - Байгаа байгаа . Манай бөхчүүд улсаа удирдаж байгаа
Булган аймгийн Могод сумын Засаг даргаар Б.Мөнхбат гэж бас нэг бөх залуу томилогдож байна даа....
monhbat gej ymar ym bdagiin
Хөгжих байхоо тий
МАН ГАА Баян-Уул Сз Нямбаатар, АН ГАА засаг аймгийн заан О.Амгаланбаатар, МАН Дэлгэр сумын засаг дарга А.н Батжаргал
Угаасаа монгол үндэстэн чинь тэнэг мангар хүмүүсээс л бүрддэг. Тэнэг мангар хүмүүсийн дундаас нөгөө хэдэн мал бөхчүүд нь л сонгогдоно.
Өмнөговь аймгийн засаг даргаар АЙМГИЙН ЗААН Р.Сэддорж томилогдож байна
Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргаар сонгогдсон АН М.Насанбат чинь МУИС-ыг Улс төр, Философи, нийгэм судлалын багшаар төгссөн, Удирдлагын ухааны магистр, АЗДТГт боловсрол хариуцсан мэргэжилтэн, ХГБХГт мэргэжилтэн, АИТХд ТОнхил сумаасаа 2 дахь удаагаа сонгогдож байгаа мундаг залуу шүү. Монголчууд дөмөг эрчүүд нь угаасаа барилддаг байсан хэзээнээсээ түүх бий.
Za za яршиг зүгээр сонгууль гэж байхаар барилдаад давсан нь дарга болж байхаас
яг үнэн давсан нь дарга бол
tanai site medeelliin eh uusveriig haanaas olj avdiin be chuluunbat gdg hun chn uuruu hudal medeelel gd post oruulsan bhad iim hudalaa yum niitlej handalt avahaa bolioche!!!
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргаар аймгийн арслан А.Батдэлгэр болсон.
чулуунбат болоогүй ш дээ
бидний тавилан юм даа.шинжлэх ухаан.төлөвлөгөө нтр бүр байхгүй болсоон.хэдэн бөхдөө л мөргөж явы даа. кк
бидний тавилан юм даа.шинжлэх ухаан,төлөвлөгөө нтр бүр байхгүй болсоон.хэдэн бөхдөө л мөргөж явы даа.кк