Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Г.Наранцэцэгийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Г.Наранцэцэгийн бүх барилдааны бичлэг

 

 

Өчигдөр манай есөн бөх татамид зодоглосноос гурван бөх медалийн төлөө барилдсан юм. 

  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд Б.Эрхэмбаяр, -60кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Екатеринбургийн их дуулгын алтан медальт Л.Өнөболд нар хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь ялагдаж шагналт байранд орлоо. 
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Эхний тойрогт Чилийн бөхийг цэвэр ялсан. 

Хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэн барилдсан Португалийн К.Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. 

Хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн А.Стоядиновтой барилдан ялагдаж дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Испанийн Мартинез Абеленда Лаураг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Хүрэл медалийн төлөө Израилийн Ришони Ширатай барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялж Унгарын их дуулгын хүрэл медаль хүртсэн юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0