Аваргуудын лиг эргэн ирсэн энэ долоо хоногт хөлбөмбөг сонирхогчид дэлгэцийнхээ ард өнжлөө.
Эхний тоглолтуудаас онцлох тоглолтуудыг дурдвал F хэсэгт Боруссия Дортмунд клуб Италийн Лазио клубт 3:1 харьцаагаар хожигдсон бол G хэсэгт Барселона клуб Унгарын Ференкварос клубыг 5:1 харьцаагаар бут ниргэлээ. Харин үхлийн хэсэг хэмээн нэрлэгдээд буй Н хэсэгт Манчестер Юнайтед клуб ПСЖ клубыг 2:1 харьцаагаар талбай дээр нь буулган авлаа.
Барселона клубээс Фати, Педри нарын 17 настай залуу тоглогчид гоолдсон бол домогт Лионел Месси аваргуудын лигийн 16 дахь улиралдаа гоолдсон байна.
Францийн ПСЖ клубээс аваргуудын лигт Неймар сүүлийн 4, Мбаппе сүүлийн 6 тоглолтод гоолдоогүй бол Манчестер Юнайтедаас Рашфорд гангарсан хэвээр. Хоёр багийн ээлжит учраа ПСЖ клубын талбайд явагдсан ба ПСЖ клубээс нэг ч гоол оруулж чадаагүй бол Манчестер Юнайтедаас Фернандес, Рашфорд, Мариал нар гоолдлоо. Мартиал харамсалтай нь өөрийн хаалгандаа гоолдсоныг эс тооцвол Манчестер Юнайтедийнхан гараагаа амжилттай эхлүүллээ.