Өмнөд Солонгост гурван хүн улирлын томуугийн вакцин хийлгэснийхээ дараа нас бараад байгаа учир олон нийтийн дунд вакцины аюулгүй байдлын талаарх түгшүүр нэмэгдэж байна.
Өнгөрөгч мягмар гарагт Гочанг хотын оршин суугч 78 настай эмэгтэй нас барсан байдалтай олдсон бөгөөд тэрээр өмнөх өдөр нь томуугийн эсрэг вакцин тариулсан байсан гэдгийг тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлжээ.
Түүнчлэн мөн адил даваа гарагт вакцин хийлгэсэн Тэжон хотын оршин суугч 82 настай эрэгтэй мягмар гарагт гэртээ нас барсан байсныг албаныхан мэдээлж байгаа юм. Үүнээс өмнө Инчон хотын 17 настай хүү вакцин хийлгээд хоёр хоногийн дараа нас барсан тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Тэгвэл Өмнөд Солонгосын эрүүл мэндийн удирдлагууд эдгээр гурван хүний нас барсан явдал томуугийн вакцинжуулалттай холбоогүй бөгөөд шаардлагатай мөрдлөг, шинжилгээг журмын дагуу явуулж байгааг тэмдэглэсэн байна. Гэвч эдгээр тохиолдол тус улсын иргэдийн дунд түгшүүр төрүүлж, зарим хүмүүсийг вакцинд хамрагдахаас татгалзахад хүргэж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хариугүй дархалаа муутай золигнууд шүү.