СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-09

Заг хүйтэн өвчин антибиотикт тэсвэртэй болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн онд гоноккокт /заг хүйтэн/ халдварын 5772 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 14 хувиар, өмнөх оноос 5.7 хувиар тус тус нэмэгдсэн ба энэ үзүүлэлт залуучуудын дунд өндөр байна.

Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүмүүс тохирохгүй антибиотикийг дур мэдэн хэрэглэх, эмээ дутуу уух, хүмүүсийн ам дамжсан яриагаар эмчлэх гэж оролдох зэрэг буруу арга хэмжээ авснаар уг эмгэгийг улам даамжруулан антибиотикийн тэсвэржилт үүсэх аюул тулгарч байна.

ба үүний хажуугаар бактер антибиотикт дасан зохицож хэлбэр дүрсээ өөрчлөн дасал болдог.

Үүний эсрэг эрдэмтэд шинэ төрлийн антибиотик гарган авч эмчилгээнд хэрэглэж байгаа ч АНУ-ын Хавай мужид хамгийн сүүлийн үеийн антибиотикт тэсвэртэй заг хүйтний тохиолдлууд илэрсэн нь түгшүүрийн шинж тэмдэг болж байна.

Энэ оны есдүгээр сарын байдлаар . Өмнөх оны мөн үеэс 776 өвчлөл буюу 6.5 хувиар өсжээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний:

  • 31.5 хувийг заг хүйтэн,
  • 40.8 хувийг тэмбүү,
  • 27.5 хувийг трихомониаз,
  • 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 515 тохиолдлоор өссөн ба 10 000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл (19.9), Сэлэнгэ (18.7), Ховд (18.4), Дорнод (17.5), Увс (17.3), Баянхонгор (17.3) аймгууд болон Улаанбаатар хотод (19.2) улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Сүүлийн үед заг хүйтэн өвчний эмчилгээний үр дүн муу үзүүлэх болсон талаар эмчийн яриаг энд дарж үзнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сумъяабазар
1 жилийн өмнө
202.126.89.87

Эмийн нэр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.