СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-04

СПОРТ ТАНЫ МЭДЛЭГТ: Жүдо бөхийн дүрэм

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

Манай www.livetv.mn сайт амралтын өдөр бүр та бүхэндээ спортын төрлүүдийн онооны болон шүүлтийн дүрмүүдийг тайлбарласан видео танилцуулга бүхий СПОРТ ТАНЫ МЭДЛЭГТ булангаа цувралаар хүргэж байгаа билээ. Бид өмнө нь Таеквондогийн спортын шүүлтийн дүрмийн шинэчлэлтийн талаар спорт сонирхогч та бүхэндээ танилцуулсан бол өнөөдөр Жүдо бөхийн шинэчилсэн дүрмийг видео тайлбарын хамт хүргэхээр боллоо. 

Жүдо гэж юу вэ? 

Олон улсын жүдо бөхийн холбооны одоо мөрдөгдөж буй дүрэм нь 2018 оны 1 сараас шинэчилсэн дүрэм юм. Өмнө нь мөрдөж байсан дүрмээс ялгаатай гол өөрчлөлтүүд гэвэл ваза-ари, иппоны ялгааг тодруулж, иппон буюу цэвэр ялалтын үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Мөн татами дээрх шүүгчийн эрхийг нэмэгдүүлсэн явдал юм.

  • Эрэгтэй, эмэгтэй барилдаануудын үндсэн цаг ижилхэн 4 минут болсон. 
  • Иппон, ваза-ари гэсэн хоёр үнэлгээтэй. Жүдоч өрсөлдөгчдөө мэх хийж, эсвэл хариу мэх хийж, нуруугаар нь хурд, хүчтэйгээр унагаасан тохиолдолд иппон өгнө. Иппон авахад хурд, хүч, дал нуруугаар цэвэр унагаах, унагаах хүртлээ бүрэн хянаж байгаа эсэхийг харгалзах юм. Энэ дөрвөн шаардлагын аль нэгийг хангаагүй бол ваза-ари өгнө. Урьд юүко өгдөг байсан бол одоо бүх үнэлгээ ваза-ари болсон.  
  • Хоёр ваза-ари нэг иппонтой тэнцэх тул барилдааныг цэвэр ялалтаар шийдвэрлэнэ. Хоёр гар, тохойн дээр унахад ваза-ари. Харин нэг, гар, тохойн дээр унагах, арагш нь суулгаад шууд эргүүлэн унагаахад ваза-ари болно.
  • Унахдаа мост хийсэн тохиолдолд Иппон буюу цэвэр ялагдсанд тооцно.
  • Шидэлтээс толгойгоо ашиглан зугтаж зайлахад хансокү макэ өгнө
  • Хоёр тамирчин зэрэг унаж, хэн нь мэх хийсэн нь тодорхой мэдэгдэхгүй байвал хэнд нь ч оноо өгөхгүй. Хамт унасны дараахь бүх барилдааныг хэвтээ байдал гэж тооцно.
  • Даралт. 10 секунд–ваза-ари. 20 секунд–иппон
  • Үндсэн 4 минутад зөвхөн ваза-ари, иппоноор л ялагчийг тодруулна. Торгуулиар хэн ялсныг шийдэхгүй. Гэхдээ хансокү макэд ялагдал өгнө. 3 дахь торгууль хансокү макэ болно.]
  • Барилдаан дуусахад оноо ижилхэн, эсвэл хэн нь ч оноо аваагүй бол Golden Score эхэлнэ. Хоёр хүртэлх торгуулийн тоо хамаарахгүй. Гэхдээ үндсэн цагийн бүх оноо, торгууль самбар дээр үлдэнэ.
  • Нэмэлт цагт зөвхөн техникийн оноо буюу ваза-ари, иппоноор ялалтыг өгнө. Мөн хансокү макэ.
  • Барьц аван, довтолгоо хийх хугацаа 45 секунд.
  • Хоёр гараар барьц тавиулах тохиолдолд шидо буюу торгууль өгнө.
  • Гараар цохиж барьцыг тавиулах тохиолдолд шидо буюу торгууль өгнө.
  • Барьц өгөхгүй гараар хаах тохиолдолд шидо буюу торгууль өгнө.
  • Барьц тавиулах гэж хөл ашиглах шидо буюу торгууль өгнө.
  • Шүүлтийг амар болгох үүднээс уламжлалт бус барьц буюу ханцуй, бүс зэрэг барьц аваад шууд мэх хийвэл зөвшөөрдөг болсон. Шууд мэх хийгээгүй бол шидо буюу торгууль өгнө.
  • Нэг хөл дэвжээнээс гараад тамирчин шууд мэх хийх, эсвэл буцаж орохгүй бол шидо буюу торгууль өгнө.

     

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.